АНУ: Технологийн компаниуд ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа тул гэрээсээ ажиллах хугацааг хумисаар байна
2023, 10 сарын 4. 23:041

Цар тахлын үед гэрээсээ ажиллах нь Америкийн томоохон технологийн компаниудад байгууллагын соёл болтлоо байр сууриа бэхжүүлээд байсан боловч өдгөө энэ “соёл” мөхөж буй бололтой.

Тодруулбал Google, Apple, Amazon-ы араас Меta компани ажилчдаа оффисоос ажиллахыг шаардаж байгаа бөгөөд энэ хандлага бусад салбаруудад ч ажиглагдаж эхэлжээ.

Цар тахлын дэгдэлтийн улмаас тус компанийн ажилчид гэрээсээ ажиллаж эхэлснээс хойш хоёр жил гурван сарын нүүр үзэж буй энэ үед компанийн удирдлагууд долоо хоногийн гурван өдөр оффисоос ажиллах шаардлагыг өнгөрсөн сард ажилчиддаа хүргүүлсэн билээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг цар тахлын дэгдэлт намжсан ч алсын зайнаас ажиллах соёлыг дэмжиж, цаашид энэ байдлаараа компанийн үйл ажиллагаа явагдах болно хэмээн мэдэгдэж байсан юм.

Технологийн салбарын бусад томоохон компаниуд ажилчдаа оффисоос ажиллахыг шаардаж эхэлж байх үед Меta-гийн ажилчид гэрээсээ ажилласаар байсан боловч сүүлийн үед ажлын бүтээмж муудсан явдал нь уламжлалт байдал руугаа эргэн орох ёстойг сануулсан дохио болсон нь дамжиггүй. Google болон Apple компаниуд өнгөрсөн жилээс яг үүнтэй ижил шалтгаанаар оффисоос ажиллахыг шаардаж эхэлсэн билээ.

Түүгээр үл барам алсын зайнаас ажиллах соёлын бэлгэ тэмдэг гэж хэлж болох Zoom”компани хүртэл ажилчдаа долоо хоногт хоёр удаа оффистоо ирж ажиллахыг шаардсан байна.

Энэ хандлага Goldman Sachs зэрэг санхүүгийн салбарынханд ч дэлгэрч байгаагаас харахад АНУ-д "гэрээсээ ажиллах соёл” “мөхөж” байна хэмээн дүгнэхэд нэг их зөрсөн болохгүй бололтой.

Үүний гол шалтгаан алсын зайнаас ажиллах нь оффисоос ажиллахтай харьцуулахад бүтээмж багатай гэсэн ойлголт дэлгэрч буйтай холбоотой аж. Саяхны судалгаагаар ч гэрээсээ ажиллаж байгаа ажилчдын бүтээмж 18 хувиар буурдаг болохыг Bloomberg News агентлаг онцолсон юм.

Гэрээсээ ажиллах нь санхүү болон цаг хэмнэх гэх мэт олон давуу талтай ч тухайн байгууллага, аж ахуй нэгжийн бүтээмжид ажилчид болон удирдлагууд биечлэн харилцах нь чухал ач холбогдолтой байдаг тул зарим ажлын өдрүүдэд гэрээсээ ажиллаж, заримдаа оффисоосоо ажиллах “хосолмол соёл” цаашид дэлгэрэх магадлал өндөр байгааг шинжээчид онцолсоор байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Unshigch
66.181.181.51
   /
2023, 10 сарын 6. 16:27

Tiimee online-r ajillah n ajilchdad heregtei bolovch baiguullagad ur dun bagatai baidag. Gereesee ajillaj bga humuus yag tuhain tsagtaa ajlaa orhigduulah geriin busad ajluudaa terguund tavih zergees hamaarch ur dun baga baidag. Hichneen tuluvluguu norm gargasan hediich teriig 60-70%-tai l bieluuldeg. Sar bur tuluvluguu bielehgui udaan urgeljilbel nuguu baiguullagiin tsaashid togtoh undes n hazaina shuu dee

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35