Unilever ОХУ-ын зах зээлийг орхихоос татгалзсан шийдвэрээ өмгөөлжээ
2023, 7 сарын 5. 14:500

Dove саван, Cornetto мөхөөлдсийг үйлдвэрлэн нийлүүлдэг Unilever компани ОХУ-ын зах зээлийг орхихоос татгалзсан шийдвэрээ өмгөөлжээ.

ОХУ Украины нутаг дэвсгэрт эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулаад өдгөө нэг жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд барууны бизнес эрхлэгчид тус ажиллагааг эсэргүүцэн Оросын зах зээлийг орхих болсон юм. Харин Unilever компанийн зүгээс Оросын зах зээлийг орхихоос татгалзаж, одоог хүртэл тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Тэгвэл мягмар гарагт BBC сувгаас нийтэлсэн мэдээнд өгүүлснээр Unilever компани тус шийдвэрээ өмгөөлсөн мэдэгдэл хийсэн байна.

Тэдний мэдэгдсэнээр, “ОХУ-ын зах зээлийг орхих нь тийм ч шударга алхам биш. Учир нь бидний зүгээс тус улсын зах зээлийг орхих шийдвэр гаргаваас Оросын засгийн газар манай тус улс дахь үйл ажиллагааг өөрсдийн мэдэлд шилжүүлнэ.

Манай талаас Оросын засгийн газрыг санхүүжүүлэхгүйгээр, ажилтнуудаа хохироохгүйгээр тус улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа худалдах аргыг эрэлхийлж байгаа ч энэ нь тун ярвигтай байгаа. Тиймээс хатуу хязгаарлалтын дор бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь одоогийн нөхцөлд хамгийн оновчтой гаргалгаа болоод байна” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35