Microsoft компани цөмийн технологийн мэргэжилтнүүд ажилд авах гэж буйн шалтгаан юу вэ?
2023, 9 сарын 27. 1:530

Microsoft компани нь шинэ үеийн эрчим хүчний эх үүсвэр гэж үнэлэгдэх болсон жижиг хэмжээтэй цөмийн реакторыг хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэх эрчим хүчний гол эх үүсвэр болгон ашиглахаар төлөвлөжээ. Нүүрстөрөгчөөс ангид эрчим хүчний салбарыг удирдан чиглүүлэх шинэ үеийн эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогддог жижиг хэмжээтэй цөмийн реакторууд нь Мicrosoft компанийг үндэслэгч Билл Гейтсийн тэтгэвэрт гарсныхаа дараачаас хөрөнгө оруулалт хийсээр ирсэн салбар юм.

Америкийн бизнесийн хэвлэл мэдээллийн CNBC сувгийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр тус компани нь саяхан цөмийн технологийн мэргэжилтнүүдийг шалгаруулж авах нээлттэй ажлын байрны зар нийтэлснийг онцолжээ. Энэхүү зар дээр Microsoft компани үүлэн технологи болон хиймэл оюун ухааны дата төвүүдийг эрчим хүчээр хангах зорилгоор жижиг модульчлагдсан реактор, микро реактор интеграцийн технологийн мэргэжилтэн шаардлагатай байгаагаа дурдсан байна.

Цөмийн технологи хариуцсан хөтөлбөрийн ахлах менежер нь "жижиг модульчлагдсан реактор, микро реактор интеграцийн технологийн эрчим хүчний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй" хэмээн нэмэлт тайлбар хийжээ.

CNBC сувгийн мэдээлснээр үүлэн технологи болон хиймэл оюун ухааны туршилт судалгааг хийх дата төвийн үйл ажиллагаанд шаардагдах асар их эрчим хүчийг гарган авахад эдгээр жижиг хэмжээтэй цөмийн реакторуудыг ашиглах болно хэмээн дурдсан байна. Энэ оны 1-р сард хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT-г хөгжүүлэгч компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс хойш Microsoft компани хиймэл оюун ухааны салбарт оруулах хөрөнгө оруулалтаа улам өргөжүүлсээр байгаа билээ.

Цөмийн задрал болон хайлуулах явцыг ашиглах замаар үүсдэг жижиг хэмжээтэй реакторууд нь эрчим хүчний хэмнэлт сайтайн дээр эрчим хүч үйлдвэрлэх явцад хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгальд ээлтэй ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэдэг утгаараа ихээхэн анхаарал татаж буй юм. Үүнээс гадна, өдгөө ашиглагддаг атомын цахилгаан станцуудыг бодвол угсрахад хялбар бөгөөд реактор алдагдах, дэлбэрэх гэх мэт эрсдэл багатай хэмээн үнэлэгддэг билээ.

Гейтс 2008 онд Terrapower нэртэй жижиг хэмжээтэй реактор интеграцийн технологийн компанийг үүсгэн байгуулж, "Натри" гэх цөмийн реактор бүтээхээр өдийг хүртэл ажиллаж байгаа юм. Энэхүү реактор нь шавхагдсан ураныг түүхий эд болгон ашигладаг цөмийн задралын реактор бөгөөд үүнийг хөргөхдөө уснаас илүү буцлах температур өндөртэй шингэн натрийг ашигладаг аж.

Гэвч TerraPower компани нь өнөөг хүртэл Microsoft-той эрчим хүчний гэрээ байгуулаагүй байгаа ч цөмийн реакторын төсөл хэр амжилттай байхаас хамааран ирээдүйд гэрээ байгуулах эсэх нь шийдэгдэх гэнэ.

Түүнчлэн Microsoft компани нь өнгөрөгч 5-р сард цөмийн хайлуулах технологийн стартап болох Helion-тай 2028 оноос эхлэн жил бүр хамгийн багадаа 50 МВт (мегаватт) цахилгаан эрчим хүч авахаар гэрээ байгуулсан байна. Энэхүү компани нь ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы хөрөнгө оруулсан стартап бөгөөд ирэх жил гэхэд цөмийн хайлуулах технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх байгууламжыг барихаар төлөвлөж буй аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35