Tower Semiconductor компанийг худалдан авах Intel-ийн төлөвлөгөө нуржээ
2023, 8 сарын 17. 4:510

Израилийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Tower Semiconductor компанийг худалдаж авах Intel-ийн төлөвлөгөө нуржээ. Учир нь АНУ-БНХАУ-ын хагас дамжуулагчийн салбар дахь “дайн” эрчимжиж буй энэ үед хоёр улсын зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй болсонтой холбоотой аж.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, энэ өдөр Intel компанийн зүгээс “Бид энэ удаагийн нэгдэлд шаардагдах зөвшөөрлийг цаг тухайд нь авч чадаагүйн улмаас худалдан авах гэрээг цуцлахаар Tower Semiconductor-тай харилцан тохиролцсон" гэжээ. Нэмж дурдахад, өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй худалдан авах гэрээний нөхцлийн дагуу гэрээг цуцалсны хариуд Tower Semiconductor компанид 353 сая ам.долларын төлбөр төлнө гэж нэмж хэлэв. "Бид цаашид Tower Semiconductor компанитай хамтран ажиллах боломжийг эрэлхийлсээр байх болно" гэж Intel-ийн гүйцэтгэх захирал Пэт Гельсингер мөн мэдэгдэлдээ дурджээ.

Intel компани өнгөрсөн оны хоёрдугаар сард Tower Semiconductor-ийг 5.4 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсноо мэдэгдэж байсан билээ. Хэрэв уг худалдан авалт төлөвлөгөө ёсоор хэрэгжсэн бол хагас дамжуулагчийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн давамгайллыг саармагжуулах гүйцэтгэх захирал Гельсингерийн төлөвлөгөө биеллээ олох байсан юм. Тухайн үед Intel компани нэг жил орчмын хугацаанд энэхүү нэгдлийг эцэслэн шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан ч хугацаа хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байв.

Эцэст нь хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах хуулийн хугацаа болох энэ сарын 15-ны шөнө дундын гүйлгээг цуцалсан байна. Bloomberg агентлагийн мэдээлж буйгаар “АНУ-Хятадын хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр хоёр улсын эрх баригчид хагас дамжуулагчтай холбоотой аливаа гүйлгээг зөвшөөрөх тал дээр улам хатуу байр суурийг баримталж буй бололтой" хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47