Кени улс нутаг дэвсгэрийнхээ хүрээнд Worldcoin крипто төслийг зогсоожээ
2023, 8 сарын 4. 14:330

Пүрэв гарагт BBC сувгаас мэдээлснээр Кени улс саяхан хэрэгжиж эхэлсэн Worldcoin төслийг нутаг дэвсгэрийнхээ хүрээнд зогсоожээ. Үүний шалтгаан нь Кени улсын засгийн газар тус төслийг мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд эргэлзээтэй үйл ажиллагаа явуулдаг гэж үзсэн байна.

Саяхан хэрэгжиж эхэлсэн Worldcoin төслийн хувьд хүний нүдээр дамжуулан бүртгэл үүсгэдэг бөгөөд бүртгэл үүсгэсэн хүмүүст крипто токен урамшуулал болгон өгдөг юм. Улмаар Кени улсын иргэд 49 ам.доллартой тэнцэх хэмжээний токеныг авахын тулд урт дараалал үүсгэн тус төсөлд бүртгүүлэх болсон ажээ.

Харин Кени улсын засгийн газраас мэдээллийг мөнгөөр солилцож байгаа эл явдлыг сэжиг бүхий гэж үзсэн байна. Тэдний зүгээс ард иргэдийнхээ мэдээллийг ганц хувийн компанийн гарт өгөх нь тийм ч аюулгүй алхам биш гэжээ.

Тийнхүү тус улсын Дотоод хэргийн яамнаас төслийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон бөгөөд аюулгүй байдал, мэдээлэл хамгааллын агентлагуудаа төслийг хэрэгжүүлэгч компани хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтооход уриалсан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35