Дэлхийн хамгийн том баялгийн санг удирддаг Норвегийн хөрөнгө оруулалтын компани Хятад дахь салбараа хаажээ
2023, 9 сарын 10. 14:340

СиЭнЭн сувгийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, “Дэлхийн хамгийн том баялгийн санг удирддаг Норвегийн Норгэс Банк Инвестмент Менежмент компани нь Хятадын Шанхай хот дахь төлөөлөгчийн газраа хаах шийдвэрийг гаргасан ба энэ нь дэлхийн томоохон бизнес эрхлэгчид Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоож буйн илрэл болж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Норвегийн засгийн газрын 1.4 их наяд ам.доллароор хэмжигддэг тэтгэврийн санг удирддаг тус компани нь дэлхийн хамгийн том бие даасан хөрөнгө оруулагч бөгөөд 2022 оны эцсийн байдлаар Хятадын 850 орчим компанийн 42 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцааг эзэмшдэг байна. Эдгээр хөрөнгө оруулалтыг Сингапур дахь Азийг хариуцсан төвөөс удирдахаар болсон хэмээн тус компанийн зүгээс мэдэгдэв.

Норгэс Банк Инвестмент Менежмент компани 7-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Шанхай дахь төлөөлөгчийн газрыг хаах шийдвэр нь "үйл ажиллагаанд асуудал үүссэн”-тэй холбоотой бөгөөд тус сангийн хөрөнгө оруулалт болон Хятадын хөрөнгө оруулалтын стратегид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэжээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдын дунд Хятадад үргэлжлүүлэн бизнес эрхлэх эсэх тал дээр эргэлзэж буй энэ үед ийнхүү Шанхай хот дахь үйл ажиллагаагаа зогсоож буй явдал нь салбарынхны анхаарлыг татаж байгаа нь лавтай.

Дэлхийн хамгийн том тэтгэврийн сангуудын нэг “Онтарио мужийн багш нарын тэтгэврийн сан” ч мөн энэ оны эхээр Хонг Конгод байрладаг Хятадын хувьцааны хөрөнгө оруулалтын багийг татан буулгасан юм.

Хятадын эдийн засаг, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн зах зээл гүн хямралд орсон нь бүр ч том өрийн хямралыг үүсгэж болзошгүй болоод байгаа юм. Үүнээс гадна залуучуудын ажилгүйдлийн түвшин дээд хэмжээнд хүрээд байгаа билээ. Айл өрх, аж ахуйн нэгжүүд улс орныхоо ирээдүйд итгэх итгэл алдрахын хэрээр “хэтэвчээ нээх нь багасч”, хөрөнгө оруулалтаас татгалзаж эхлэв.

Хятад улс үндэсний аюулгүй байдлын үүднээс барууны компаниудад хориг арга хэмжээ авч байгаа явдал нь гадаадын компаниудыг түгшээж байна. Зөвлөх компаниудад хууль сахиулагчид нэгжлэг хийх нь байдаг л үзэгдэл болж хувирав. Хэт өргөн хүрээтэй хэмээн шүүмжлэлд өртөж байсан “Тагнуулын тухай хууль”-ийг өнгөрөгч дөрөвдүгээр сард улам өргөжүүлсэн билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35