Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компанийн зүгээс 29-ний өдөр Япон дахь 12 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон тухайгаа зарлав.
Орон нутгийн NHK телевизийн мэдээлснээр, Япон дахь Тоyota Motor компанийн 14 үйлдвэрээс Фүкүока муж дахь Мияата үйлдвэр, Киото муж дахь Дайхацу аж үйлдвэрийн бүсийн Киото үйлдвэрээс бусад 12 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон болохыг онцлон тэмдэглэжээ.
Эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоохоос аргагүйд хүрсэн гол шалтгаан нь системийн доголдолоос үүдэлтэй бөгөөд уг асуудал хэзээ шийдвэрлэгдэж, үйл ажиллагаа нь хэвийн болох нь тодорхойгүй байгаа юм.
Тус компани нь дэлхийн автомашины салбарт борлуулалтаараа тэргүүлэгч гэх тодотголоо таван жилийн дараа буюу 2020 онд эргүүлэн авснаасаа хойш гурван жил дараалан энэхүү байр сууриа хадгалсаар байгаа билээ.
Эх сурвалж: Yonhap