Украины арми “картонон дрон”-оор Оросын армийн 5 сөнөөгч онгоцыг устгасан уу?
2023, 8 сарын 31. 3:511

Украины арми “картонон дрон” ашиглан Оросын нисэх онгоцны буудал руу халдлага үйлдсэний улмаас таван сөнөөгч онгоц эвдэрч сүйдсэн хэмээн мэдэгдлээ.

Business Insider сонины орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлснээр, Украины Аюулгүй байдлын албаны зүгээс өнгөрөгч 26-ны өдөр мэдэгдэхдээ “Бид Оросын баруун хэсэгт орших Курскийн нисэх онгоцны буудал дахь нэг “МиГ-29” болон дөрвөн “Сухой-30” сөнөөгч онгоцнууд руу дайрсны дээр газар-агаар ангиллын 2 ширхэг “Пантсир” пуужин харвагч, “С-300” агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэгт тодорхой хэмжээний хохирол учруулсан” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Аюулгүй байдлын товчоо “Энэхүү халдлагад 16 картонон дроныг ашигласан бөгөөд тэдний гурав нь устсан” гэх тайлбарыг хийжээ.

Оросын Агаарын цэргийн хүчний хөдөлгөөний талаар мэдээлдэг Оросын талыг баримтлагч блогчин “Fighterbomber” өөрийн Телеграм хуудсандаа "Энэ нь Австралиас дэмжлэг болгон илгээсэн картонон дроныг ашигласан анхны халдлага байсан. Эдгээр дронууд нь ямар хөдөлгүүртэй гэдэг нь тодорхойгүй байгаа ч хэрэв цахилгаанаар ажилладаг байсан бол Украины нутаг дэвсгэрээс гарах боломжгүй юм” хэмээн таамагласан юм.

Австрали дахь Украины элчин сайд ч өөрийн X (хуучнаар Twitter) платформын хуудаснаа “Оросын нисэх онгоцны буудал руу дайрахад ашигласан дрон бол Австрали улсад үйлдвэрлэсэн картонон дрон байсан” хэмээн цохон тэмдэглэв.

Энэ нь тийм ч итгэхийн аргагүй мэдээ биш юм. Тодруулбал Австралийн засгийн газар өнгөрөгч хоёрдугаар сард Украинд сар бүр 100 орчим дрон нийлүүлэхээ мэдэгдэж байсан билээ.

Үүний дараахан буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард Австралийн SYPAQ Systems компани Украины армид "PPDS (Precision Payload Delivery System)" нэртэй картонон дрон нийлүүлсэн тухай Forbes, Industry Tab зэрэг гадаадын хэвлэлүүд онцолж байв.

Картоноор хийсэн энэхүү дрон нь 2 метрийн урттай шулуун далавчтай бөгөөд хамар дээрээ нэг сэнстэй аж. Бие даан нисдэг картонон дронууд нь алсын удирдлага шаарддаггүй бөгөөд дэлхийн навигацийн системийн тусламжтайгаар хөдөлдөг аж.

Энэ төрлийн дронууд нь хайрцаг шиг эвхээтэй байдаг тул газар дээр нь хялбархан угсардаг бөгөөд радио долгионыг дамжуулах хэрнээ радарын сүлжээнээс зайлсхийж чаддагаараа тун давуу талтай гэж үздэг. Түүнчлэн 120 километр хүртэл нисэх чадвартайн дээр 5 килограмм хүртэл ачаа ачих боломжтой байдаг тул яаралтай үед сум, хүнс, эм тариа тээвэрлэх эсвэл дайны фронтод жижиг хэмжээний тэсрэх бөмбөг хаях зэрэгт ашиглаж болдог аж.

Хамгийн гол нь картонон дроны үнэ ердөө 670-3350 ам.долларт хэлбэлздэг. Ийм ч учраас дайны фронтод олноор ашигласан ч тэгж их зардал гардаггүйгээрээ асар давуу талтай байдаг гэнэ.

SYPAQ systems компанийн зүгээс энэ төрлийн дроны талаар тайлбарлахдаа “Хөөргөх тавцангийн тусламжтайгаар хөөрдөг тул тусгайлан бэлдсэн хөөргөх зурвас шаардлагагүй байдаг. Оросын арми гадна байдлыг нь хараад инээдээ барьж дийлэхгүй байж мэдэх ч тийм удаан инээж чадах нь юу л бол” хэмээн өгүүлжээ.

Украины засгийн газар саяхан болсон халдлагад энэ төрлийн дроныг хэрхэн ашигласан талаар тодорхой мэдээлээгүй ч Оросыг дэмжигч нэгэн блогчин “Тэсрэх бөмбөг бүхий дрон болон хоосон дроныг хослуулан ашигласан байх магадлалтай. Картонон дрон нь радараас зайлсхийхэд тусалсан байж магадгүй юм” хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.181.41
   /
2023, 8 сарын 31. 7:37

Оросын фашистуудыг аль болохоор олныг устгаж байхад тун тустай эд байна.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35