Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч компани Ford, General Motors компаниудыг зах зээлийн үнэлгээгээрээ давжээ
2023, 8 сарын 16. 14:280

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч VinFast компани Америкийн хувьцаа арилжааны зах зээлд гарсан даруй зах зээлийн үнэлгээгээрээ Ford, General Motors компаниудыг давжээ. Улмаар мягмар гарагийн орой гэхэд тус компанийн нэгж хувьцааны үнэ 37 ам.доллароор хаасан байна.

Үүний дүнд VinFast компанийн зах зээлийн үнэлгээ 85 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Америкийн автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Ford компанийн зах зээлийн үнэлгээ ердөө 48 тэрбум ам.доллар байдаг бол General Motors компанийн үнэлгээ 46 тэрбум ам.доллар байдаг юм.

Тийнхүү компанийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэхтэй зэрэгцэн VinFast компанийг үүсгэн байгуулагч Фам Нхат Вуонгийн хөрөнгө 39 тэрбум ам.доллароор өсжээ. Түүний хувьд Вьетнам улсын хэмжээнд хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгддэг юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01