British Airways компани ажилтнуудынхаа цалинг 13 хувиар нэмэх болжээ
2023, 8 сарын 7. 13:190

Өнгөрөгч баасан гарагт Их Британийн үндэсний агаарын тээвэрлэгч Бритиш Эйрвэйс компанийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр тус авиакомпани 24,000 орчим ажилтныхаа цалинг 13 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.

Үүнээс гадна тэд ажилтнууддаа нэг удаа 1,000 фунт стерлингийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ч эвлэлээс мэдээлж байгаагаар энэхүү урамшуулалд нисгэгчид хийгээд удирдах албан тушаалтнууд багтахгүй гэнэ.

BBC сувгаас мэдээлснээр Бритиш Эйрвэйс компани ажилтнуудынхаа цалинг тийн нэмснээр нислэг саатах эрсдэлийг бууруулж байна гэсэн юм. Учир нь авиакомпанийн ажилтнууд инфляцаас үүдэн цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, талууд олон сарын турш хэлэлцээр хийсэн билээ.

Их Британи улсын инфляцын хувьд 7.9 хувьтай байгаа бөгөөд энэ нь Английн Төв банкны зорилтот түвшнээс даруй 5.9 хувиар өндөр байгаа юм. Тиймээс ч үйлдвэрчний эвлэлээс ажилтнуудад ирэх инфляцын дарамтыг бууруулахаар цалинг нэмэх шаардлага тавьсан нь тийн үр дүнд хүрчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41