Youtuber MrBeast түүний брэндийн нэр дор бургер үйлдвэрлэдэг Virtual Dining Concepts компанийн эсрэг гомдол гаргажээ
2023, 8 сарын 2. 19:130

YouTuber MrBeast нэрээрээ алдаршсан Жимми Доналдсон түүний брэндийн нэр дор бургер үйлдвэрлэдэг Vitual Dining Concepts компанийн эсрэг гомдол гаргажээ. Түүний хувьд тус компанитай хамтран MrBeast Burger гэх түргэн хоолны сүлжээг ажиллуулдаг юм.

BBC сувгаас мэдээлж байгаагаар MrBeast тус компанийн эсрэг шүүхэд гомдол гаргах болсон шалтгаан нь түүний дүгнэснээр Virtual Dining Concepts компани түүний брэндийн нэр хүндэд халдаж байна гэжээ.

Тодруулбал, ноён Доналдсоны шүтэн бишрэгчид түргэн хоолны сүлжээ рестораны хоолыг “огиудас хүргэм” гэж тодорхойлох болсон байна. Улмаар Жимми Доналдсон Virtual Dining Concepts компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцлахаар шүүхэд ханджээ.

Түүний мэдэгдсэнээр Virtual Dining Concepts компани түргэн хоолны сүлжээнд нийлүүлдэг хүнснийхээ чанарт анхаарал хандуулж чадаагүй бөгөөд хүн идэхийн аргагүй хоол бэлтгэсэн гэсэн юм. Үүнээс үүдэн түүний брэндийн нэр хүнд ч хохирч, өөрийнх нь нэр хүнд хийгээд брэндийнх нь нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулсан гэжээ.

Жимми Доналдсон тийн гомдол гаргахаас өмнө өөрийн шүтэн бишрэгчдээс уучлал гуйсан бөгөөд гэрээг цуцалж чадахгүй байгаагаа учирлаж байсан юм.

Үйл явдлын хүрээнд BBC сувгаас Virtual Dining Concepts компанид хандаж, тайлбар авахыг хүссэн ч тэд ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36