Австралийн Төв банк бодлогын хүүгээ өөрчилсөнгүй
2023, 8 сарын 1. 17:160

Мягмар гарагт Австралийн Төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тус улсын бодлогын 4.1 хувьтай хэвээр үлдсэн байна.

Австралийн Нөөцийн банкны хувьд тийнхүү хоёр дахь сардаа бодлогын хүүгээ өсгөхгүй байх шийдвэрийг гаргаж байгаа юм. Гэсэн хэдий ч тус улс дахь инфляц өндөр хувьтай хэвээр байгаа ажээ.

Австралийн Төв банкны хувьд өнгөрөгч оны тавдугаар сараас хойш инфляцын өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ 12 удаа өсгөсөн ч инфляц тэдний зорилтот түвшинд хүрч буурахгүй байгаа юм. Гэвч бодлого боловсруулагчдын хэлж байгаагаар тэдний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа эсэхийг мэдэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгаа гэнэ.

Тус улсын инфляцын хувьд өдгөө 6 хувьтай байгаа ч төв банкны ерөнхийлөгчийн үзэж байгаагаар энэ нь хэт өндөр үзүүлэлт юм. Улмаар түүний анхааруулснаар Австралийн Төв банк ирэх саруудад бодлогын хүүгээ өсгөх магадлалтай гэжээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47