Олон нийтийн зүгээс Нигерийн төрийн эргэлтийг буруушааж, дэг журамдаа эргэн орохыг уриалж байна
2023, 7 сарын 28. 16:042

Лхагва гарагийн орой Нигер улсын цэргийн алба хаагчид улсдаа төрийн эргэлт хийж, газрын болон агаарын хилээ хаасан тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл олон улсын зүгээс цэргүүдийн эл үйлдлийг буруушааж, дэг журамдаа эргэн орохыг уриалжээ.

Улмаар Нигер улсыг колоничлолдоо байлгаж асан Франц улс хийгээд Баруун Африкийн бүс нутгийн ECOWAS блокийн зүгээс цэргүүдэд ерөнхийлөгч Базоумыг нэн даруй суллахыг шаардсан бөгөөд үндсэн хуулиа эргүүлэн мөрдөхийг уриалсан байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч Нигер улсыг үндсэн хуулиа сэргээхэд уриалсан гэнэ.

Гэвч цэргүүдийн зүгээс аль хэдийн гадны түншүүдээ улсынх нь дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсээд амжсан юм.

Африк тивийн баруун болон төвийн хэсгээр энэ мэт төрийн эргэлт 2020 оноос эрчимжсэн бөгөөд энэ удаагийн төрийн эргэлт нь 2020 оноос хойш тус бүсийн хүрээнд хийгдэж буй ес дэх удаагийнх ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01