Ford Fiesta загварын хамгийн сүүлийн автомашиныг үйлдвэрлэх ажил эхэлжээ
2023, 7 сарын 10. 21:460

Их Британи улс дахь хамгийн өндөр борлуулалттай автомашин болох Ford компанийн Fiesta загварын сүүлийн автомашин өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт үйлдвэрлэлийн шугамд нэвтэрчээ. Ингэснээр тус загвар 50 гаруй жилийн түүхэн замналаа өндөрлүүлж байгаа юм.

BBC сувгаас мэдээлж байгаагаар тэд сүүлийн загварыг ХБНГУ-ын Кельн хот дахь үйлдвэртээ үйлдвэрлэнэ гэжээ. Улмаар тус автомашиныг үйлдвэрлэж дууссан хойно тэд Кельн хот дахь үйлдвэрийг цахилгаан автомашины үйлдвэр болгон өөрчлөх юм.

Анх 1976 онд үйлдвэрлэгдэж, олон нийтийн дунд өөрийн нэр хүндийг олж авсан Ford Fiesta загварын автомашин дэлхий дахинаа нийт 22 сая гаруй ширхэг борлуулагдсан ажээ.

Тийнхүү 2022 оны хамгийн алдартай 10 автомашины аравдугаарт жагссан тус загварын хамгийн сүүлийн 2 автомашиныг Ford компани өөрсдийн цуглуулгад хадгалах гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47