Илон Маск, Марк Цукерберг нар жинхнээсээ нударга зөрүүлэх үү?
2023, 6 сарын 23. 3:380

Facebook-ийн толгой компани болох Меta-гийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Tesla болон SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск нар нударга зөрүүлэхээр болж буй бололтой. Энэ нь тэдний хооронд өрнөх бизнес стратегийн өрсөлдөөн биш, харин жинхэнээсээ нударга зөрүүлэх талаар ярьж буй хэрэг юм.

Энэхүү үйл явдал нь нэгэн Twitter хэрэглэгчийн дэггүйтлээс эхтэй гэж хэлж болно. Тодруулбал 20-ны өдөр нэгэн Twitter хэрэглэгч Цукербергийн Бразилийн жиу-жицүгийн тэмцээнээс алтан медаль авсан талаар дурдаад “Болгоомжтой байгаарай, Маск. Цукерберг жиу-жицүгээр хичээллэдэг гэж сонслоо” хэмээн түүнийг өдсөн байна. Харин хариуд нь Маск "Хэрвээ тэр (Цукерберг) хүсвэл би түүнтэй дэвжээн дээр үзэлцэхэд бэлэн байна” хэмээн жиргэжээ.

Үүний хариуд Цукерберг өөрийн Instagram хуудсандаа Маскийн жиргээний скриншотын хамтаар “Байршлаа илгээ” хэмээн бичсэн байна. Гэтэл Маск "Вегас, Октагон" гэж хариулснаар тэд үнэхээр тулалдаж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Октагон бол UFC-гийн тулаан болдог дэвжээг хэлж буй хэрэг юм.

Цукербергийн хэвлэлийн төлөөлөгч Variety сэтгүүлд хэлэхдээ “Тэдний хэлсний дагуу өрнөнө” хэмээн цохон тэмдэглэсэн нь өнөө цагийн нэр хүндтэй хоёр гүйцэтгэх захирлуудын дунд жинхнээсээ тулаан өрнөж болзошгүй гэх таамгийг олон нийтэд өгөөд байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41