Лхагва гарагт Ватиканаас зарласнаар трансжендер хүмүүс католик сүмүүдэд адис хүртэж, загалмайлсан эцэг, эх болж болно гэжээ.
Гэвч энэ нь нэг нөхцөлтэй гэнэ. Тодруулбал, трансжендер хүмүүсийг адислах хийгээд загалмайлсан эцэг, эхээр өргөмжлөх ёслол нь сүсэгтэн олны дунд дуулиан шуугиан, төөрөгдөл үүсгэхгүй байх хэрэгтэй юм. Мөн Ватиканы сүмээс мэдэгдсэнээр трансжендер хүмүүс хурмын ёслолд гэрчээр оролцож болно гэжээ.
BBC сувгаас тайлбарласнаар Ватиканы сүмээс ийн мэдэгдэх болсон нь Ромын пап Франсисийн зүгээс сүмүүдийг бэлгийн цөөнх хүмүүст илүү нээлттэй болгох гэсэн оролдлоготой холбоотой гэсэн юм.
Эх сурвалж: BBC