АНУ: Энэтхэгт нисгэгчгүй нисэх төхөөрөмж экспортлоод зогсохгүй сөнөөгч онгоцны хөдөлгүүрийг хамтран үйлдвэрлэнэ
2023, 6 сарын 23. 2:490

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байгаа билээ. Тэгвэл уг айлчлалын үеэр АНУ-ын тал “MQ-9B Sea Guardian” гэх өндөр технологийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Энэтхэгт экспортлохоор шийдсэн тухай Wall Street Journal сонин мэдээлжээ.

Өнгөрсөн хугацаанд АНУ нь Энэтхэгт өндөр технологийн зэвсгийг экспортлохоос татгалзсаар ирсэн ч Энэтхэг болон Оросын харилцаа улам гүнзгийрч буй энэ үед хяналт хийх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байх магадлалтай хэмээн шинжээчид үзсэн байна.

Тус мэдээнд дурдсанаар АНУ-ын засгийн газар Энэтхэгт нисэгчгүй онгоц болон бусад зэвсэг техник экспортлох, хоёр улс хамтран тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэх олон тэрбум ам.долларын гэрээ байгуулахаар төлөвлөж байна хэмээн онцлов.

Ерөнхий сайд Моди өнөөдөр Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хүндэтгэлийн оройн зоог барих үеэр АНУ-ын засгийн газар энэ тухай олон нийтэд хүргэхээр зэхэж буй бололтой.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41