АНУ, Их Британи улсууд Йемений хутичуудад дахин цохилт өгчээ
3 сарын 12. 12:280

АНУ, Их Британи улсууд өчигдөр Йемений баруун нутаг дахь хути босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөний байгууламжуудад бөөн хүчээр цохилт өгчээ. Энэ тухай босогчдын эзэмшлийн “Аль-Масира” телевиз мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, эвслийн хүчнийхэн Эль-Ходейда мужийн нутагт 17 удаа агаарын цохилт өгсөн байна. Цохилтод мөн мужийн засаг захиргааны төв, хэд хэдэн суурин, мөн Улаан тэнгисийн эрэгт орших Рас-Иса боомт өртжээ. АНУ, Их Британийн цэргийн онгоцууд мөн Саад муж дахь хутичуудын байгууламжуудад доод тал нь таван удаа цохилт өгсөн байна.

2014 онд иргэний дайн эхэлснээс хойш хутичуудыг эсэргүүцсээр байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газрын төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлснээр, даваа гарагт өгсөн цохилтын улмаас 11 хүн амиа алдаж, 14 хүн шархаджээ. Тэрбээр хутичуудын хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Хутичуудын хяналтад байдаг Йемений бүс нутагт даваа гарагт өгсөн цохилт нь АНУ, Их Британи улсууд тэдний байрлалуудад нэгдүгээр сарын 12-ноос цохилт өгч эхэлснээс хойших хамгийн ширүүн цохилтуудын нэг болсон гэж “Аль-Масира” суваг мэдээлжээ. Хутичууд худалдааны хөлөг онгоц руу халдаж, улмаар энгийн иргэд амиа алдсан алдсан анхны тохиолдол гарснаас хэд хоногийн дараа Йемений баруун нутагт цохилт өгсөн байна.

Гуравдугаар сарын 6-нд хутичууд Адены буланд Барбадос улсын далбаан дор явж байсан ачааны хөлөг онгоц руу халджээ. Онгоцонд гал гарч эхлэхэд багийнхан хөлөг онгоцыг орхихоос өөр аргагүй болсон байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын мэдээлснээр, уг халдлагын улмаас багийн гурван гишүүн амь үрэгджээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22