Уоррен Баффет Японы худалдааны таван компанид оруулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ
2023, 6 сарын 20. 12:410

“Хөрөнгө оруулалтын эцэг” гэгддэг Уоррен Баффетийн тэргүүлдэг Berkshire Hathaway-ын охин компани болох давхар даатгалын үйлчилгээ үзүүлдэг National Indemnity орон нутгийн цагаар 19-ний өдөр Японы худалдааны салбарын таван компанийн хувьцааны эзэмшиж буй хувь хэмжээгээ дунджаар 8.5 хувиас дээшлүүлснээ зарлав.

CNBC сувгийн мэдээлснээр эдгээр 5 компани нь Иточу, Марубени, Мицубиши, Мицуи, Сумитомо зэрэг Японы худалдааны салбартаа тэргүүлэгч компаниуд аж.

АНУ-ыг оруулалгүйгээр тооцвол эдгээр компаниудын эзэмшлийн нийт үнэ нь Berkshire Hathaway компанийн бусад бүх хувьцааны үнээс давсан гэх тооцоо гарчээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Баффет эдгээр таван компанийн аль нэг компанийн нийт хувьцааны 9.9 хүртэлх хувийг авахаар амлахын зэрэгцээ Японы компаниудад урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа мэдэгдсэн билээ.

Тодруулбал өнгөрөгч дөрөвдүгээр сард Баффет эдгээр таван компанийн үйл ажиллагаатай танилцахаар Японд айлчилсан ба Японы худалдааны компаниудад оруулсан хөрөнгө оруулалтаа 7.4 хувь хүртэл нэмэгдүүлэхээ зарласан юм.

Эдгээр таван компани нь Японы худалдааны салбарын тэргүүлэгч компаниуд бөгөөд үнэ цэн, мөнгөн урсгалыг чухалчилдаг урт хугацааны хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч ажилладаг хэмээн CNBC суваг онцлон тэмдэглэсэн байна. Японы эрчим хүч, ашигт малтмал, хүнсний бүтээгдэхүүний импорт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортод урт хугацааны туршид гол байр суурь эзэлсээр ирсэн гэж нэмж дурдав.

Berkshire Hathaway компанийн хувьд эдгээр таван компаниас өөр Японы ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35