Европ тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна
2023, 6 сарын 20. 4:220

Аж үйлдвэржилтийн эрин эхэлснээс хойш Европ тивийн агаарын температур дэлхийн дунджаас бараг хоёр дахин хурдтай дулаарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Дэлхийн цаг уурын байгууллагаас 19-ний өдөр нийтэлсэн цаг уурын тайланд дурдсанаар, аж үйлдвэржилтийн эрин буюу 1800-аад оны дунд үеэс өнгөрсөн он хүртэл дэлхийн дундаж температур 1.2 градусаар нэмэгдсэн бол Европ тив мөн хугацаанд 2.3 градусаар нэмэгдсэн болохыг онцлов.

Уг тайланд “Европ тивд өнгөрсөн онд тохиосон хэт халалтын улмаас 16 мянга гаруй хүн нас барж, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар 2 тэрбум ам.долларын хохирол амссан. Харамсалтай нь үүнийг зөвхөн нэг удаа тохиогоод өнгөрсөн зүйл хэмээн тоомжиргүй өнгөрүүлж болохгүй юм” хэмээн дурджээ.

Үүний улмаас хур тунадасны хэмжээ буурах, далайн гадаргын температур нэмэгдэх зэрэг экосистемд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл ажиглагдаж байгаа ч Европ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлж байгаа нь эерэг өөрчлөлт гэж тайланд цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35