Японы энэ оны гоо бүсгүйгээр тодорсон украин бүсгүй титмээ хураалгажээ
2 сарын 7. 18:061

Каролина Шиино Японы гоо бүсгүйн титмээ хураалгажээ.

Өдгөө 26 настай түүний хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ы өдөр Япон улсын гоо бүсгүй 2024 гэх алдрыг хүртээд байсан юм. Украин улсад төрсөн ч 5 настайгаасаа хойш Япон улсад амьдарч, тус улсын иргэншилтэй болсон түүний ялалт олны анхаарлыг эрхгүй татсан. Улмаар олон нийтийн сүлжээгээр хүмүүс, “Япон улсад гоо бүсгүй үгүй болохоор славян хүн очоод гоо бүсгүйн шагналыг нь авчихдаг хэрэг үү?” хэмээн мэтгэлцээд амжсан билээ.

Тэгвэл Каролина Шиино Японы гоо бүсгүйн титмээ хураалгах болжээ. Үүний шалтгаан нь тэрээр гоо бүсгүйн алдрыг хүртэхээсээ өмнө гэрлэсэн эртэй учир ургуулсан нь батлагдсанаар хэвлэлийнхнийг шуугиулсан байна.

Бүсгүйн зүгээс тайлбар хийхдээ тэр түүний учир ургуулсан эр гэрлэсэн байсан гэдгийг мэдээгүй хэмээсэн юм.

Гэвч Японы гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс түүнийг гоо бүсгүйн хэргэмээс түдгэлзүүлэх болсон байна.


Эх сурвалж: E!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
0
9
5
4
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.190.141
   /
2 сарын 11. 17:41





7

Онцлох мэдээ
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52