Apple компани тун удахгүй Вьетнам улсад ухаалаг цаг болон зөөврийн компьютерийн үйлдвэрлэлээ эхлүүлнэ
2022, 8 сарын 18. 3:280

Apple компанийн зүгээс Apple Watch болон MacBook загваруудыг Вьетнамд үйлдвэрлэх талаар хэлэлцэж байгаа талаар Nikkei Asia суваг мэдээллээ.

Тус мэдээнд дурдаснаар Apple-ийн ханган нийлүүлэгчид болох Хятадын Luxshare Precision болон Тайваний Foxconn компаниуд Apple Watch-ын туршилтын үйлдвэрлэлийг Вьетнамд хэдийнэ эхлүүлсэн хэмээн онцлон тэмдэглэв.

Apple компани Вьетнамд MacBook зөөврийн компьютер үйлдвэрлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлийн шугам барихыг нийлүүлэгчдээсээ хүссэн гэж Nikkei Asia нэмж дурдсан байна.

Гол бүтээгдэхүүнээ Хятадад түшиглэн үйлдвэрлэдэг Apple компани тус улсаас гадна үйлдвэрлэлийн баазаа солонгоруулахаар сүүлийн үед ихээхэн хичээж байгаа юм.

Учир нь АНУ, БНХАУ-ын хооронд хүйтэн дайны үеийн харилцаа эргэн сэргэж, геополитикийн эрсдэл нэмэгдэснээс гадна Хятад улс энэ он гарсаар “Zero Corona” гэх бодлогыг хэрэгжүүлэн томоохон хотууддаа хэд хэдэн удаа олон хоногоор үргэлжилсэн хөл хорио тогтоосон нь компаниудын үйлдвэрлэлийн тогтвортой байдалд саад учруулсан байна.

Тус компани нь дэлхийн ухаалаг утасны хоёр дахь том зах зээл гэдгээрээ олны анхаарлыг татдаг Энэтхэг улсад ч iPhone 13 загварын үйлдвэрлэлийг энэ оны эхээр эхлүүлээд байгаа бөгөөд удахгүй iPad үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35