"Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн хувьцааны захиалга эхэллээ
2022, 6 сарын 23. 9:140

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй программ хангамжийн анхны нээлттэй компани “Эрдэнэс сольюшинс” ХК нь олон нийтэд 9.5%-аа 1.8 тэрбум төгрөгөөр санал болгож байна. Нэг ширхэг хувьцааны үнэ 108 төгрөг.

Татан төвлөрүүлж буй хөрөнгийг өөрийн охин компани болох “Эйс ассошиэйтс ББСБ”-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, мөн онлайн худалдааны компани “Кларо Трейд” ХХК-д хөрөнгө оруулж үйл ажиллагаа өргөтгөнө.

“Эрдэнэс сольюшинс” ХК нь 2022 оны 05-р сард Бүгд Найрамдах Энэтхэг улсын программ хангамжийн “Trempplin PVT Ltd” компанитай хамтран ажиллах санамж бичиг зурсан.

Санамж бичгийн хүрээнд программ хангамжийн төсөл хамтран хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын зах зээлд нийлүүлэх, хамтарсан компани байгуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн “Эрдэнэс сольюшинс” ХК нь АНУ-ын Делавер мужид 2022 оны 06-р сарын 06-ны өдөр “Erdenes America” LLC охин компаниа тус улсад программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх зорилгоор байгуулжээ.

Компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны 06-р сарын 22-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 28-ны өдрийн хооронд явагдах тул та амжиж захиалаарай.

Иргэд өөрийн “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн үнэт цаасны дансаар захиалга өгөх боломжтой. Хэрэв та онлайн захиалга хийх бол https://goodsec.mn/ipo холбоосоор хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гүүд сек ҮЦК компанийн дараах утсаар холбоо барина уу.

Утас: 11-331878

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35