Pfizer болон Biontech компаниуд омикрон хувилбарт зориулсан вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ
2022, 1 сарын 26. 2:250

Pfizer болон BionTech компаниуд орон нутгийн цагаар 25-ны өдөр Ковид-19 цар тахлын шинэ хувилбар болох омикроны эсрэг бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.

Тус 2 компани нь омикрон хувилбарт зориулан бүтээсэн вакцины аюулгүй байдал, зохицол, үр дүнтэй эсэхийг шалгах эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн болохоо хэвлэлийн хурлын үеэр зарлав. Эмнэлзүйн туршилтад хамрагдах 1,420 субъект нь одоо ашиглаж буй цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан, мөн нэмэлт тун хийлгэсэн, вакцин хийлгээгүй гэсэн гурван бүлэгт хуваагдах аж.

BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин хэлэхдээ "бусад хувилбаруудын адилаар омикроноос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ урт хугацааны үйлчилгээтэй вакцин боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийж байна” хэмээн мэдэгджээ.

Хоёр долоо хоногийн өмнө Pfizer болон BionTech компанийн зүгээс омикрон хувилбарт зориулсан вакцин үйлдвэрлэж эхэлснээ зарлаж, эрүүл мэндийн байгууллагууд зөвшөөрвөл ирэх 3-р сар гэхэд уг вакциныг зах зээлд нийлүүлэх боломжтой хэмээн дурдаж байсан билээ.

Европын эмийн агентлагаас (EMA) одоо ашиглаж буй цар тахлын эсрэг вакцинаас гадна зөвхөн омикрон хувилбарт тусгайлан зориулсан вакцин үйлдвэрлэх шаардлагатай эсэх тал дээр мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41