Элон Маск: Хэрэв бид олон хүүхэдтэй болохгүй бол соёл иргэншил сүйрнэ
2021, 12 сарын 9. 2:070

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск хүн төрөлхтөнд учирч буй хамгийн том аюул бол төрөлт багасч буй асуудал хэмээн тодорхойлжээ.

CNBC болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Маск орон нутгийн цагаар 7-ны өдөр Уолл Стрит Журнал сонины редакцын зүгээс зохион байгуулсан "Гүйцэтгэх захирлуудын зөвлөл" арга хэмжээний үеэр "Дэлхийн хүн ам хангалттай биш байна. Төрөлтийн түвшин хурдацтай буурч байгаа нь соёл иргэншилд учирч буй хамгийн том аюул гэж хувьдаа бодож байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Зургаан хүүхдийн эцэг Маск хэлэхдээ "Юмны цаадах наадахыг ойлгодог хүмүүс хүртэл эх дэлхий маань хэт ачаалалтай болж хүн амын өсөлт хяналтаас гарч байна гэж боддог болсон байна. Харин ч энэ бүхэн эсрэгээрээ байгаа” гэж онцлов.

"Хэрэв хүмүүс олон хүүхэдтэй болохгүй бол хүн төрөлхтөний соёл иргэншил сүйрнэ" гэж тэр анхааруулсан байна.


Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35