Хамтран ажиллагчдаа төвөг удахгүйгээр хэрхэн тусламж хүсэх вэ?
2021, 11 сарын 26. 10:490

Танд ажил үүргийн хүрээнд хамтран ажиллагсдаасаа тусламж хүсэхэд таагүй, төвөг удаад байгаа юм шиг, эсвэл өөрийнхөө ажлыг хүнд бухах гээд байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрж байсан үе бий юу?

Тэгвэл бид танд хамтран ажиллагчдаа төвөг удахгүйгээр тусламж хүсэж, ажлаа бүтээх аргыг зааж өгье.

1. Бусдад туслах

Хүнд туслах гэдэг үргэлж л сайн мөртэй байж ирсэн. Харин өөрийн хүсэлтээр бусдад туслах нь таныг үнэхээр санаа тавьдаг гэдгийг илтгэнэ. Мөн хүмүүст тусалснаар ажлын хүрээлэлд тань таны нэр алдар ч сайн байх юм. Хэрэв та үргэлж бусдад тусалбал, та эргээд ганц тусламж хүсэхэд дургүйцэх хүн байхгүй л байх болов уу. Улмаар тэд таныг тухайн ажлыг гүйцэтгэхэд чадвар дутуу гэж харахаас илүүтэй таныг ажлаа зөв, гүйцэд хийх гэж тусламж хүсэж байна хэмээн ойлгох юм.

2. Асуудлыг өөрөө шийддэг бай

Хэрэв танд ямар нэг бэрхшээл тулгарвал тусламж хүсэхээс илүүтэй өөрөө зохицуулах гээд үзэх хэрэгтэй. Боломжит гаргалгааг бодож төлөвлөн аль болох өөрөө нөхцөл байдлыг шийдвэрлэхийг хичээ. Харин оролдлого тань бүтэлгүйтвэл тусламж хүсэж байгаа хүндээ асуудал, оролдлогоо бүгдийг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ийм асуудал гарч ирээд, ингэх гэсэн боловч болсонгүй гэх мэт… Ингэснээр та тухайн хүний цагийг ч үрэхгүй бөгөөд өөрт хэрэгтэй тусламжийг хурдан шуурхай авах юм.

3. Зөв хүнээсээ тусламж хүс

Хэн ч бүхнийг мэддэггүй шүү дээ. Тэгэхээр танд ямар тус хэрэгтэй байгаагаас шалтгаалан зөв хүнээсээ тусламж хүсэх гэдэг нь бас л нэг бодох зүйл. Үг хэллэгийн тухайд асуулт байвал хэл шинжлэлийн хүнээс асууж, тооцоо төлөвлөгөөний тухайд нярав нягтлангуудаас асуух гэх мэт… Хэнээс ямар тусламж авбал хамгийн дөт бөгөөд үр дүнтэй вэ гэдгийг бодолцож үздэг байх нь хаа хаанаа цаг хугацааны хувьд хэмнэлттэй.

4. Танд тус хүргэсэн хүмүүстэй холбоотой бай

Хамтран ажиллагсдаасаа тусламж хүснэ гэдэг тусыг нь аваад л болчихдог зүйл биш. Тэдэнд ч хүний тус хэрэг болох үе байх шүү дээ. Танаас тус хүсэж ирвэл чадлаараа тусалдаг нэгэн байх хэрэгтэй.

5. Тусламж хүсэх үедээ тодорхой хүс

Яг ямар асуудалд ямар тусламж хэрэгтэй байгаагаа нарийвчилж сур. Жишээ нь, та нэг тайлан гаргах ёстой байлаа гэж бодъё. Гэтэл тайлангийн нүүр ямар байх ёстойг та мэдэхгүй. Энэ үед та хамтран ажиллагчаасаа тусламж хүсэх боллоо гэхэд та ердөө л, “Би энэ тайланг хийж чадахгүй байна. Надад туслаач?” гээд орхичхож болохгүй. Ингэж хэлснээр та тэр хүнд өөрийнхөө ажлыг хүнээр хийлгэх гэж ядсан нэгэн шиг сэтгэгдэл төрүүлж, нөгөө хүн ч танд туслахаас татгалзаж болно. Харин үүний оронд, “Би тайлангаа хийсэн ч нүүр нь ямар байх ёстойг сайн мэдэхгүй юм. Ямар байдгийг нь харуулж болох уу?” гэж асуувал тэр хүн танд төвөгшөөлгүй туслах болно.

6. Тусламж хүсэхдээ аядуу байж, харин талархлаа чангаар илэрхийл

Хүн болгон танд тусламж хэрэгтэй байгааг мэдэх шаардлагагүй учир тусламж хүсэхдээ аядуу байж, тодорхой нэг хүнээс л шулуухан хүс. Үүнд мэдээж зөв хүнээсээ тусламж хүсэх нь маш чухал. Харин тусламж авсан бол талархлаа чангаар илэрхийл. Бусад ажилтнууд түүний тусч, найрсаг нэгэн гэдгийг мэдэж, дарга нарын чихэнд хүртэл түүнд талархаж, түүнийг магт. Ингэх нь тэдгээр хүмүүс танд дахин тус хүргэхдээ дуртайяа туслах хүч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04