Дэлхийд анх удаа есөн ихэр хүүхэд мэндэлж, эрүүл саруул бойжиж байна
2021, 10 сарын 25. 19:301

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Daily Mail сонинд нийтлэгдснээр, өнгөрөгч 5-р сард Марокко улсад кесар хагалгаагаар Мали улсын иргэн өдгөө 26 настай Халима Сиссе есөн ихэр хүүхэд төрүүлж, түүний биеийн байдал сайн байгаа гэжээ. Сиссег анх орон нутгийн эмнэлэгт хяналтанд ороход долоон ихэр хүүхэд тээж байна хэмээн хэлж байсан боловч яг төрөх үед есөн хүүхэд төржээ. Ихрүүдийн төрөх үеийн биеийн жин 0.5-1 кг байжээ.

 

 

Ихрүүд төрснийхөө дараа бүгдээрээ 24 цагийн турш эмч, сувилагч нарын хяналтан дор эрчимт эмчилгээний тасгийн инкубаторт эмчлүүлсэн байна. Харин өдгөө 5 сар хүрсэн ихрүүд жин нэмж торниод, удахгүй эх орон Мали руугаа буцах боломжтой гэж эмнэлгийн ажилтнууд үзсэн байна.

"Ихрүүдийг дөнгөж төрсний дараахан тэдний биеийн байдал нэлээд хүндхэн байсан учир зураг авахуулах бараг л боломжгүй байсан бол одоо нярайнууд жин нэмж, биеийн байдал нь ч тогтворжиж гэр бүлээрээ зургаа авахуулж байна” хэмээн ихрүүдийн ээж Сиссе болон аав 35 настай Катер Арви нар баярлан өгүүлжээ.

Таван охин, дөрвөн хүү есөн ихэр маань одоохондоо Марокко улсад байгаа аж. Сиссег төрөх үед Мали улсад ихрүүдийг асрах эмнэлэгийн хүрэлцээ дутмаг байсан учир тус улсын засгийн газрын тусламжтайгаар тэднийг Мароккогийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Ихрүүд болон тэдний аав ээж төрийн хамгаалалт, засгийн газрын тусламжтайгаар эх орон Мали руугаа буцах өдрөө тэсэн ядан хүлээж байна гэв. Мали улсын эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт өдрөөс өдөрт жин нэмж, өсч торниж буй ихрүүдтэй биечлэн уулзахаар хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт нь ирсэн байна.

Ихрүүдийн аав Арви хэлэхдээ "зөвхөн далайчны цалингаар гэр бүлээ авч явна гэдэг хүндрэлтэй болох зэрэг санаа зовох зүйл олон байгаа ч эхнэр бид хоёр аль болох эерэг зүйл бодож байгаа" гээд “бидэнд урам зориг өгсөн, дэмжсэн зурвас их ирж байгаа” гэж нэмжээ.

Ийнхүү Сиссе нь хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн хэмээн тэмдэглэгдэж байгаа аж. Өмнө нь 2009 онд АНУ-ын Калифорни мужид 46 настай Надия Шульман найман ихэр хүүхэд төрүүлж байжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Р.Авижат.
202.55.188.97
   /
2021, 10 сарын 27. 15:04

Хүн гэдэг амьтан маш эмзэг мөртлөө, маш хүчтэй ,ялангуяа эм хүн бүр хүчтэй болохыг баталж байна даа.Тэр ихрүүд өсөж торниход яадаг бол доо.Эвтэй, найрамдалтай болох болов уу.Ямарч байсан эсэн мэнд торних болтугай гэж Бурхан Тэнгэрээс хүсье.,!

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35