Өөртөө итгэх итгэлийг хаанаас олох вэ?
2017, 6 сарын 6. 1:210

Туршлага муутай атлаа зах зээлд анх удаа хөл тавих, анхны хэрэглэгчээ олох, мөрөөдлийн ажилдаа орох хэцүү. Бизнесийн туршлага байхгүй, нэг ч үйлчлүүлэгчгүй үед бүхнийг тэгээс эхлэх хэрэг гардаг. Гол нь энэ бүхэн цэвэр өөртөө итгэх итгэл дээр тулгуурлана.

Таны хүчирхэг санаа амьдарч чадна гэдэгт итгэж өөрийн доторх итгэлийг алдалгүй, өөрийн чадвараар тэр бүхнийг бүтээнэ хэмээн итгэх нь хамгийн чухал.

Эерэг сэтгэл зүйн эксперт Шаун Эчор эерэг сэтгэлгээг ‘аз жаргалтай давуу тал’ гэдэг. Түүний амжилт бол гагцхүү аз жаргалаас үүдэлтэй гэж хэлдэг. Бид эерэг төлөвт оршин байх үед тархи улам бүтээлч, шийдэмгий, итгэлтэй, эерэг үр дагаврыг хүлээдэг, , шинэ төсөлд оролцох сонирхолтой болдог аж.

1. Эерэг сэтгэл хөдлөлийн хүчирхэг төлөвт орох

Шинэ санааг хүлээн авахын өмнө эерэг төлөвт орох хэрэгтэй. Эндээс л хүссэн зүйлсээ тархин дотроо давтаж эхэлдэг.

Ирээдүйн түүхээ эерэг хүлээлттэйгээр өөрт ярих хэрэгтэй. Анхандаа таны бодсоноор, таны хэлснээр үйл явдлууд өрнөхгүй. Гэхдээ итгэл дотроо амьдрах хэрэгтэй. Та л итгэж, мэддэг байхад болно. Өдөр бүр сайхан өнөөдөр, маргааш, ирээдүйн талаар давтан ярьж, амьдралдаа болохыг хүсэж буй зүйлээ өөрт ярина.

2. Оюун санаагаа хүссэн зорилгодоо төвлөрүүл

Үйл явдал таны зорилгын дагуу өрнөхгүй байж болно. Гэхдээ тэр бүхнийг үл тоож байгаарай. Өөрт итгэх итгэлийг өөрт суулгах ёстойг санана уу. Хэрэв миний хүссэн бүхэн яг одоо надад байвал ямар санагдах бол? Амжилт ямархуу мэдрэгдэх бол?

Мадоннагаас Мадонна болохоос өмнө ямар байсан бол гэж асууж байв. Тэгтэл би үргэлж бодол дотроо Мадонно байсан гэж хариулсан байдаг.

3. Өөрийгээ нэгт тавих

Та хүсэж, мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгох эрхтэй. Та хүссэн бүхнээ хийх хангалттай эрхтэй хүн. Иймд өөрийн аз жаргал, өөрийн зорилгод итгэж сурах хэрэгтэй. Өөрт итгэх итгэл амжилтад асар том өөрчлөлт авчирдаг.

Хүмүүсийг онгойлгож зүрхэлдэггүй хаалга таны хувьд шинэ амьдралын үүд байх болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04