Бүтээгдэхүүний үнэ нь өндөр ч цалин нь бага
2017, 4 сарын 3. 4:300

Хэдэн тэрбум долларын ашигтай ажилладаг McDonald's компанийн хамгийн том асуудлын талаарх шинэ тайлан гарчээ. Уг тайлангаар хэрэглэгчид бүтээгдэхүүний үнийг өндөр гэж харин ажиллагсад нь цалин багатай хэмээн гомдолложээ. Ингээд хэдэн тэрбум доллар дээр сууж буй McDonald's-ийн талаар хүн бүрийн мэдээд байдаггүй зүйлийн талаар өгүүлбэл:

Саяхан Европын EFFAT болон Америкийн SEIU гэх хүнс, үйлчилгээний салбарын төлөөлөл болсон хоёр том холбооноос судалгааны тайлан гаргажээ. Тус тайланд McDonald's-ийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн талаар сөрөг ажлуудыг цохон тэмдэглэсэн аж. "McLandord:Дэлхийн хамгийн том франчайзийн мэдэлд орсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн түрээс" гэх гарчигтай тайланд франчайз нь заавал McDonald's корпорациар дамжуулан франчайз рестораныг түрээслэх ёстой гэсэн хорвоод хосгүй дүрмээс болж илүү хөлс төлдөг гэжээ.

Бусад түргэн хоолны салбарын франчайзын жишигтэй харьцуулахад McDonald's франчайз нь илүү мөнгө төлдөг болохыг судалгаанд хамруулжээ. Тэд франчайзинг түрээсэлсний төлөө ашгийн 8,5-15 хувийг авдаг. Тэгтэл бусад корпорациуд 6-10 хувийг л авдаг аж.

Burger King, Taco Bell, KFC зэрэг түргэн хоолны дийлэнх сүлжээнүүд түрээсийн барилга болон газрыг өөрөөс нь түрээслэн авахыг шаарддаггүй. Харин McDonald's-ийн франчайзингийн гэрээний нэг хэсэгт барилга болон газрыг McDonald's корпорациас түрээслэнэ гэж заасан байдаг.

2015 онд гэхэд л АНУ дахь түрээсийн франчайзингаас 3 тэрбум долларын орлого олсон байдаг.

Үүнээс болж холбоонууд McDonald's-ийн үл хөдлөх хөрөнгө нь бизнес үйлчлүүлэгч, ажилтнуудад сөрөг нөлөө учруулдаг хэмээн үзжээ. Франчайзинг эрхлэгч түрээсийн мөнгөндөө илүүг төлдөг, ингээд гар дээр нь бага мөнгө үлддэг тул цалингаа нэмдэггүй гэжээ.

Ийнхүү McDonald's-ийн франчайзинг нь өөрөө чанартай бүтээгдэхүүн түгээх, гэр бүлийг дэмжсэн бизнесийг дэмжих, хангалттай цалин өгөхөд асуудал үүсгэдэг хэмээн тайланд дурджээ.

Харин McDonald's корпорациас өгсөн тайлбарт: "Бид өөрсдийн франчайзингтай ойр харилцаатай бөгөөд ресторанаа ажиллуулахад нь дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгчийг чанартай бүтээгдэхүүн, тухтай үйлчилгээгээр хангахад нь тусладаг. Манай бизнесийн загвар нь хамгийн найдвартай үл хөдлөх хөрөнгийн байрлал олох мөн чанартай, нэр хүндтэй сүлжээ нийлүүлэгч болж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор дадлага олгодог."

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35