Ухаалаг удирдагчдийн ярицлагын үеэр асуудаг 3 асуулт
2017, 2 сарын 10. 2:020

Компанидаа зөв боловсон хүчин элсүүлэх нууц

Өмнөх туршлага, үндсэн чадвар бас боловсрол. Шинэ боловсон хүчин авч буй тохиолдолд энэ бүхнийг харгалзан үзэх нь чухал гэдэг нь маргаангүй.

Гэхдээ харгалзан үзвэл зохих бас нэгэн хүчин зүйл буюу ажил горилогчийн санал болгох нэг элемент бий. Соёлын хувьд нийцтэй байдал.

Харамсалтай нь энэ чухал элементийг бусад чадвартай эн зэрэгцүүлэн үздэггүй. Ихэнх ажил олгогчид ‘Би энэ хүнтэй шар айраг хувааж уух уу?’ гэсэн шалгуур тавьдаг нь эцэстээ маргаантай байдлыг үүсгэдэг.

Соёлын хувьд нийцтэй байх гэдэг нь одоогийн багтай хамтран ажиллахаас гадна танай ажлын соёл, үндсэн үнэт зүйлс дунд тэмцэн үлдэж чадах уу гэдэгт гол санаа нь оршдог.

Иймээс бид доорх асуултыг тавих дуртай:

  • 1.Таны хүндэтгэн биширдэг (манайхаас гадна) компани юу вэ? Яагаад вэ?

Соёлын хувьд нийцтэй байх нь хоёр урсгалтай зам гэдгийг мартах гээд байдаг талтай.

Ажил горилогчид байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлстэй нийцтэй байх хэрэгтэй. Үүний адилаар та ч гэсэн тэдний хүсэл, зорилго, урт хугацааны зорилтот тохирох хэрэгтэй. Энэ бол нэг л урсгалтай зам биш.

Иймээс л энэ асуултыг тавьдаг.

Түүний дуртай компани нь уян хатан, нөхөрсөг уур амьсгалтай гэдгээрээ алдартай байна уу? Эсвэл гол удирдагч нь хамт олныхоо дунд байдаг байгууллагыг биширч байна уу?

Энэ асуултаар дамжуулан ажил горилогчоос ямар чанар эрж хайдгийг нь мэддэг.

  • 2.Та ямар нөхцөл дор хамгийн сайнаараа ажилладаг вэ?

Тухайн хүнийг үнэтэй хувь нэмэр оруулж, маш сайн ажиллаж чадна гэдэгт итгэсэн учраас ажилд авдаг. Гэхдээ уг хүлээлтээ нүдээр үзэхийн тулд тэдэнд хийдэг зүйлээ хийх орчинг нь хөгжүүлэн өгсөн эсэхээ анзаарах хэрэгтэй.

Энэ бол байгууллага болон хувь хүний үнэт зүйлсийг хөндөж, ажил горилогчийг үнэхээр амжилт гаргахад юу хэрэг болдгийг илрүүлдэг асуулт билээ.

Түүний хувьд цагийг нь тулган шаардуулж байж буюу дарамтан дор хамгийн сайнаараа ажилладаг байж болно. Нэг бол амьсгаа авах, бүтээлч байх орон зай хэрэгтэй хүн байж магад. Эсвэл хамаг бүхнээ зориулж, ганцаараа ажиллах дуртай эсвэл эсрэгээрээ багтаа хамгийн ихээр найддаг ажилтан байж мэднэ.

Ажил горилогч бүр өөр. Тиймээс энэ асуултыг асууж танай байгууллагад тэсч үлдэхээс гадна тэмцэж чадах ажилтныг олоорой.

  • 3.Та ажлын ямар орчинд хамгийн тухгүй байдаг вэ?

Тухайн ажил горилогчийн хүсэн хүлээдэг ажлын орчинг олж мэдлээ.

Гэхдээ зарим тохиолдолд ажил горилогчийн хүсдэггүй ажиллах орчинг мэдэх нь чухал зүйлийг хэлж өгдөг.

Энэ асуултыг асууснаар танай байгууллага тухайн ажил горилогчийн мөрөөдөл нь эсвэл хар дарсан зүүд нь болох уу гэдгийг мэдэж чадна.

Шинэ ажилтан авахад танай соёлтой нийцэхийг мэдэх нь туйлын чухал.

Харамсалтай үүнийг өнгөц хараад буюу “resume’ эсвэл анкетнаас үзэх боломжгүй.

Ажилтнууд сайн найзууд болох албагүй. Гэхдээ л харилцан ойлголцол, хүндэтгэл, итгэлцэл тодорхой хэмжээнд өрнөх ёстой.

Дээрх асуултуудыг тавьснаар эрэл хайгуулаа арай хялбаршуулж, компанийн соёлдоо хамгийн сайн тохирох хүнийг олоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35