Анхны ажилдаа газардахын тулд заавал харуулах 5 чадвар
2016, 9 сарын 22. 8:430

Анх удаагаа бүтэн цагийн ажил хайх гэж байна уу? Нухацтай авч үзэхгүй бол болохгүй шүү. Шинэхэн төгсөгчийн хувьд ‘ажил олгогчид санал болгох зүйл барагтаа л байхгүй’ мэт санагдана. Учир нь таны ажлын туршлага асар хязгаарлагдмал. Гэхдээ ажил олгогчдын хувьд шинэхэн төгсөгчдөөс ажлын туршлагыг тэгтлээ их хардаггүй. Тэгвэл тэд юуг чухалчлан үздэг юм бол?

1. Та багаар ажиллаж чадна.

Багийн бүтцэд шингэх чадвартай, ач холбогдол бүхий хувь нэмэр оруулж чадна гэдэг бол хамгийн чухал чадварт тооцогддог. Үүнийг л ажил олгогчид таны анкетаас харж, ярилцлагын үеэр сонсохыг хүсдэг.

Та өмнө нь багаар ажиллаж байсан туршлагаа Resume дээр бичиж болно. Ингэхдээ зүгээр л ‘багаар ажиллах чадвартай’ гээд орхиж болохгүй. Үүний оронд Дөрвөөс -.... хүнтэй багт ажиллаж байсан эсвэл гурван хүний бүрэлдэхүүнтэй баг удирдаж байсан гэж бичиж болно. Иймэрхүү жишээнүүдийг спортын тэмцээн, багийн ажил, дадлага ажил зэргээс хялбархан олох боломжтой.

Ярилцлагын үеэр ч иймэрхүү асуултууд тавигдах болно. Та багийн ажлын талаар нарийн зүйл мэдэхгүй байсан ч дээрх жишээнүүдээс дурдах нь таны талаар илүү эерэг сэтгэгдэл үлдээхэд тусална.

2. Та асуудал шийдэж, шийдвэр гаргаж чадна

Шийдэмгий бус эсвэл идэвхгүй байдал нь ажлыг ер урагшлуулдаггүй. Тиймээс ажил олгогчид шинэхэн төгсөгчдөөс санаачлагатай, асуудал шийдвэрлэхэд нээлттэй байдлыг ихээхэн хардаг. Тэд үйлдэл бүрээ хэлүүлдэг хүнээс илүүтэйгээр асуудлыг зохицуулж чаддаг хүнийг хайж байдаг.

3. Та ажлаа төлөвлөж, зохион байгуулж, чухлаас нь эхлэн эрэмбэлж чадна.

Шалгалтын өмнөх завгүй долоо хоногууд, урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдаан, сайн дурын хөдөлгөөн зэрэг их сургуульдаа хийсэн бүхэн тань хэрэг болох нь ээ. Та эдгээрт оролцож байхдаа төлөвлөх, зохион байгуулах, үйл ажиллагаа явуулах чадварт суралцсан байдаг.

Та эдгээр чадвараа мөн ялгаагүй жишээний хамтаар resume дээр бичиж, ярилцлагын үеэр ярьж болно.

4. Та дээд албан тушаалын хүмүүстэй нүүр бардам ярьж чадна.

Одоо үед баг хамт олон, менежер, харилцагч нартайгаа үр дүнтэй харилцах чадварыг чухалчилдаг болсон.

Тиймээс Resume дээрээ ’50 хүний өмнө илтгэл тавьж байсан. гэх мэтээр бичиж болно. Харин ярилцлагын үеэр жишээгээ давтаж болно. Гэхдээ жишээгээ дахин давтахаас илүү өөртөө итгэлтэй бөгөөд бодолтой ярих нь таныг ямар чадвартай болохыг шууд харуулдаг. Ингэхийн тулд хамгийн түгээмэл асуудаг асуултуудыг найзынхаа хамтаар удаа дараа бэлдэх хэрэгтэй.

5.Та мэдээллийг нягталж чадна

Тэд таныг бэлтгэх хугацаа хэр их болохыг мөн л чухалчилдаг. Тиймээс та хурдан суралцах чадвартай, үр дүнтэй сонсогч байх хэрэгтэй.

Үүнийг мэдэхийн тулд дадлагын хугацаанд юу сурсан, хэр их ажил хийснийг тань асууна байх. Эсвэл таны дүнгийн голчийг үзнэ. Тиймээс таны зүгээс анкет бөглөхдөө эсвэл ярилцлагад орохдоо хэдэн зүйлсийг баталгаажуулах хэрэгтэй. Хэрэв таны дүнгийн голч өндөр бол resume дээр бичээрэй. Харин ярилцлагын үеэр шинэ орчин, шинэ чадвар хурдан дасаж, суралцдаг болохоо бататгах жишээнээс иш татах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35