Ажлын саналаас хэрхэн эелдгээр татгалзах вэ?
2023, 11 сарын 22. 19:001

Баяр хүргэе! Танд ажлын санал иржээ… Гэхдээ та тус саналаас татгалзахаар шийдсэн үү? Магадгүй тухайн санал дээрх цалингийн хэмжээ таны сэтгэлд нийцээгүй, ажлын байр, гэр хоорондын зай урт эсвэл тухайн ажлын байр таны карьерын зорилготой нийцээгүйгээс үүдэн та тухайн саналаас татгалзахаар шийдсэн байж болох юм. Тэгвэл бид танд ажлын саналаас хэрхэн эелдгээр татгалзах аргыг зөвлөе.

Цахим шуудангаар дамжуулан ажлын саналаас эелдгээр татгалзах нь:

  1. Удаалгүй хариу өгөх

Хэрэв та тухайн ажлын саналаас татгалзахаар шийдсэн л бол бусдын цагийг хүндлээрэй. Ингэснээр тухайн компани цаг алдалгүй таны оронд өөр хүн хайж эхлэх юм. Улмаар та хэр хурдан хугацаанд хариу өгөхөөс хамааран таны шийдвэр тухайн компанийн үйл ажиллагаанд үлэмж хэмжээний тасалдал, доголдол үүсгэхгүй билээ.

2. Ажлын санал тавьсанд талархал илэрхийлэх

Цахим шуудангаа эхлэхдээ нэн түрүүнд мэнд мэдэж, ажлын саналыг хүлээн авснаа мэдэгдэж, ажлын санал тавьсанд талархаж буйгаа илэрхийлээрэй.

Магадгүй танд тэдний санал огтоос таалагдаагүй байж болох юм. Гэсэн хэдий ч талархал илэрхийлж, тэдний саналаас татгалзаж буйгаа эелдгээр илэрхийлээрэй. Энэ цахим шууданд та тэдний саналаас юу нь таалагдсан хийгээд юу нь таалагдаагүй талаар дэлгэрэнгүй тоочих шаардлагагүй. Учир нь та хэзээ нэг цагт тухайн компанитай дахин огтлолцож болох шүү дээ.

3. Цахим шуудангаа товч байлгах

Ажлын саналаас татгалзаж буй цахим шууданд та гоё ганган үгс шигтгэж, сэтгэгдэл төрүүлэхүйц түүх өгүүлэх хэрэггүй. Үнэн хэрэгтээ ямар шалтгаанаар татгалзаж буйгаа ч дэлгэрэнгүй тоочих шаардлагагүй. Тиймээс цахим шуудангаа товч бөгөөд тодорхой байлгахад анхаараарай.

4. Шаардлагатай үед тантай холбоо барьж болох нөхцөлийг санал болгоорой

Хөдөлмөрийн зах зээл гэдэг том юм шиг боловч үнэндээ гайхалтай жижигхэн байх нь бий. Нэн ялангуяа та өөрийн мэргэжлээс гадуурх ажил хийхгүй гэж шийдсэн бол зах зээл тань улам л хумигдана. Тиймээс энэ талбарт таарсан хүн бүртэй эргээд хэзээ нэг цагт огтлолцож болохыг санаж, харилцаа холбоогоо бүрмөсөн таслахаас зайлсхийгээрэй. Та тэдний танд тавьсан ажлын саналаас татгалзсан байлаа гээд харилцаа холбоогоо бүрмөсөн таслах ёстой гэсэн үг биш шүү дээ. Тиймээс шуудангийнхаа төгсгөлд шаардлагатай үед тантай холбоо барих нь нээлттэй гэдэг санааг дурдвал илүү эерэг сэтгэгдэл төрүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгоо
   /
2023, 12 сарын 27. 1:44

баярлалаа2

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35