Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
5 сарын 16. 18:400

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Бээжин хотын Ардын их хурлын ордонд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй В.Путинийг дахин халуун дотноор угтан авлаа. В.Путин төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснийхээ дараа хийж буй анхны гадаад айлчлал болж байгааг Ши Жиньпин онцлоод, энэ нь Ерөнхийлөгч В.Путин болон Оросын Засгийн газар Хятад-Оросын харилцааг хөгжүүлэхэд асар их ач холбогдол өгч буйг бүрэн харуулж байна. Хятад улс үүнийг өндрөөр үнэлж байна гэлээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэ бол Хятад, Оросын харилцааны түүхэн дэх чухал мөч юм. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад, Орос харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах шинэ замыг хамтдаа олсон гэдгийг тэмдэглэжээ.

Хоёр талын хамтын хүчин чармайлтын ачаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бэхжиж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагаа гүнзгийрснээр Хятад, Оросын харилцаа тогтвортой урагшилж байна. Энэ нь дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалах, олон улсын харилцаанд ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгийг Ши Жиньпин нэмж хэлэв.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгааг Ши Жиньпин онцлон тэмдэглээд, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар ахиулж байгааг дурдлаа. Хятад, Орос хоёр бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хөгжиж буй томоохон зах зээлүүд юм. Стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн олон туйлт түүхэн ерөнхий чиг хандлага, эдийн засгийн даяаршлыг дагах нь хоёр орны стратегийн хамтын сонголт юм гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг шинэ эхлэлийн цэг хэмээн хүлээн авч, хоёр орон, ард түмэнд илүү их ашиг тустай байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хөгжлийн стратегиудаа улам бүр уялдуулж, хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн баяжуулах ёстой гэв. Мөн Ши Жиньпин В.Путиний хамтаар хоёр орны харилцааны ирээдүйн чиг хандлагыг хамтдаа удирдан чиглүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
02024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14