Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
5 сарын 16. 18:370

Куба улсыг терроризмын эсрэг АНУ-тай бүрэн хэмжээгээр хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас хаслаа гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ.

“Кубын статусыг өөрчлөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн. АНУ болон Куба улс 2023 онд терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа сэргээсэн” гэж тэрбээр хэллээ. Куба улс мөн Үндэсний чөлөөлөх армийн /ELN/ гишүүдийг шилжүүлэн өгөх асуудлаар Колумб улстай харилцахаар шийдвэрлэсэн байна.

Эдгээр өөрчлөлтийг харгалзан Кубыг “бүрэн хэмжээгээр хамтран ажилладаггүй улс” гэсэн статустай байлгах нь зохимжгүй хэмээн үзсэн гэдгийг Төрийн Департаментын төлөөлөгч онцолжээ.

Үүний зэрэгцээ Умард Солонгос, Иран, Сири, Венесуэлийг терроризмын эсрэг хамтран ажиллахгүй байгаа орнуудын жагсаалтад хэвээр үлдээсэн байна.

Кубын эрх баригчид Төрийн Департаментын шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу тус улсыг "терроризмыг ивээгчид"-ийн гэх өөр нэгэн жагсаалтаас гаргахыг АНУ-д уриалжээ.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла X хуудсандаа "АНУ хүн бүрт ойлгомжтой зүйлийг хүлээн зөвшөөрлөө, Куба улс терроризмын эсрэг бүрэн хэмжээгээр хамтран ажилладаг нь үнэн" гэж бичжээ. Тэрбээр мөн "манай улсыг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтад шударга бус байдлаар оруулсныг эцэс болгох ёстой" гэлээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Сингапур Эйрлайнс” бэртэж гэмтсэн зорчигчдод нөхөн төлбөр өгнө
02024-6-13 9:25
Тажикистан улс 2037 он гэхэд ногоон эрчим хүч рүү бүрэн шилжихээр зорьж байна
02024-6-13 9:08
Европын холбоо 7-р сараас эхлэн Хятадын цахилгаан автомашинд 48 хүртэлх хувийн татвар ногдуулна
02024-6-13 9:00
Сөүлд нисдэг тэргээр таксины үйлчилгээ үзүүлнэ
12024-6-12 16:50
Илон Маск Open AI компани болон Сэм Альтманы эсрэг мэдүүлсэн нэхэмжлэлээ эргүүлэн татжээ
02024-6-12 15:12
Пёняныг дэлхийд сурталчлагч англиар “ус цас” юүтүбэр Сун А охин анхаарал татав
2024-6-12 14:54
Иан Маккеллен: Амьд л байвал дахиад Гандалфын дүрд тоглоно
02024-6-12 12:47
Тайвань Хятадын усан цэргийн ахмад асанг баривчиллаа
2024-6-12 11:43
Тэгвэл Пёнян ч гэсэн хил дээрээ чанга яригч тавина
2024-6-12 11:18
Чарльзын хөргийг сүйтгэжээ
2024-6-12 10:57