Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Арж капитал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Төслийн зохицуулагч (Дархан төсөл)

Төслийн захиалагч болон гүйцэтгэгч талууд, бусад мэргэжлийн байгууллагуудтай компанийг төлөөлөн харилцах; Төслийн зөвлөх баг болон төсөл хэрэгжүүлэх багт шаардлагатай мэдээллүүдийг танилцуулах, хамтран ажиллах, зөвлөлдөх; Хариуцсан төслийн хяналт, төлөвлөлт хийх, төслийн тайлан болон төлөвлөгөө гаргах; Зам, дэд бүтцийн шинэ төсөл, тендерийн дагуу багаа бүрдүүлэхэд санал оруулах, бүтэц, орон тоо гаргахад хамтран оролцох; Улаанбаатар-Дархан чиглэлийн төслийг хариуцан ажиллах;

Хүний нөөцийн мэргэжилтэн (төсөл хариуцсан)

Төслийн ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааг зохицуулах ажлын чиг үүргийн хүрээнд: Ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тушаал шийдвэрийг хууль, журмын дагуу цаг тухай бүр нь гаргаж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнах; Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан Группийн болон Компанийн дүрэм, журмуудыг нийт ажилтнуудад танилцуулах, шинэчлэх санал оруулах; Ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон Нууц хадгалах гэрээнүүдийг байгуулж, баталгаажуулах, тухай бүрд нэмэлт өөрчлөлт оруулах; Ажилтнуудын хувийн хэрэг, үйл ажиллагааны баримт бичгийг бүрдлийг хангах, тухай бүрд шинэчлэх;  Цаг бүртгэл, ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж  ажиллах чиг үүргийн хүрээнд: Төслийн ажилтнуудын цаг бүртгэлд хяналт тавьж, удирдлагаар батлуулах; Ажилтнуудын чөлөө хүссэн өргөдлийг хүлээж авах, баталгаажуулах; Илүү цагаар ажилласан ажилтнуудын судалгааг гаргуулж холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх; Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарь гаргах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

Үйлдвэрийн гагнуурчин

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийн гагнуурын ажлыг ажлын зураг ашиглан тогтсон цаг хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх; Гагнуурын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, шууд удирдлагад танилцуулах; Хийгдсэн засвар, үйлчилгээний тайланг шууд удирдлагад танилцуулж, гүйцэтгэлийг хянуулах; ХАБЭА-н зааварчилгааг өдөр тутамдаа баримталж ажиллах;

ХЭМАБ ажилтан

Төслийн талбайд ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Авто замын туслах ажилтан

Замын инженерийн удирдлага дор ХАБ-н зааварчилгааг өдөр тутамдаа авч, Авто замын ажлын явцад шаардлага хангахгүй том чулуу, хог хаягдлыг түүж ялгах; Талбай дээр ажиллаж буй техникийн операторуудад дохио өгч, хамтарч ажиллах; Эвдэрсэн буюу элэгдсэн далан, суурь, хучилтын үеүдийн нөхөөс, засвар арчлалтыг зааварчилгааны дагуу хийх; Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, хаалт, хашлага суурилуулах; Зам дээр анхааруулах, тэмдэг тэмдэглэгээ суурилуулах; Талбайн цэвэрлэгээ хийх; Замын дагуу ургасан бут сөөг, өвсийг хадах гэх мэт албан тушаалын бусад чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэнэ. 

Бутлуурын үйлдвэрийн туслах ажилтан

Ажлын байрны цэвэрлэгээ, өдөр тутмын үзлэг хийх; Шаардлагатай засвар, үйлчилгээнд хамтран оролцох; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдлөг болгон ажиллах;

Авто ачигчийн оператор

Хөрс, хайрга, элс, асфальт зэрэг материалыг маршрутын дагуу ачих, буулгах, зөөвөрлөх; Ажил эхлэхийн өмнө техник, тоног төхөөрөмжийн үзлэг хийх; Шууд удирдлага болон талбайн даамал, төслийн удирдагчийн зааврын дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх; Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, техник ашиглалтын цагийн бүртгэлийг хөтлөх;

ХУДАЛДАН АВАЛТЫН АЖИЛТАН

Монгол Улсын хууль тогтоомж, ОУ-ын стандарт, компанийн журмын дагуу хамгийн бага зардлаар зөв зохистой худалдан авалтыг хийх,гадаад дотоодын зах зээлээс түүхий эд, бараа материалын судалгаа шинжилгээ хийж худалдан авалт хийх; Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүргүүдийг хэрэгжүүлэх;

Үйлдвэрийн цахилгаанчин

Бутлуур, асфальтын үйлдвэрийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх; Өндөр, бага, дунд хүчин чадлын дизель цахилгаан үүсгүүрийн цахилгаан генератор, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах; Ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид шаардагдах сэлбэг, материалын бэлэн байх болон байвал зохих материалын жагсаалтыг гаргаж, захиалуулах арга хэмжээ авах; Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М плаза 14 давхар, 1403 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.