ЗАХИАЛГА, ТҮГЭЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Агуулахын нөөц, захиалга, түгээлттэй холбоотой мэдээлэлийг борлуулалтын багт мэдээлэх, эргэх холбоотой ажиллах
- Улаанбаатар хотын түгээлтийн бүсчлэлийг тодорхойлж, байнга хөгжүүлэх
- Захиалгыг чиглэл бүрд нь оновчтой, тэнцвэртэй зохион байгуулж гаргах, төлбөр тооцоонд хяналт тавих
- Бараа түгээлттэй холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэх
- Ирсэн захиалгуудыг шалгаж, түгээлтийн буцаалт гаргахгүй байх
- Бусад хэлтэс нэгжүүдийг мэдээллээр хангах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Худалдааны байгууллагад ажиллаж, үндсэн хөрөнгө, хангамж хариуцсан ажлын туршлагатай бол давуу тал болно
- Худалдааны чиглэлийн бүртгэлийн мэдлэгтэй байх
- Компьютер түүний дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж ашиглах чадвартай
- Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах чадвартай байх
- Үнэнч шударга, үүрэг хариуцлага хүлээх чадвартай байх
- Ээлжийн цагийн хуваариар ажиллах боломжтой байх /7 хоногт 5 өдөр ажиллах ба цагийн хуваарь нь өглөө, өдөр, оройн ээлжтэй/
Нэмэлт мэдээлэл
- Ажилтанд зориулсан хөнгөлөлт бүхий виза карт
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт, шинэ хүүхэд, бусад хүндэтгэх шалтгаан...)
- Сонирхлын клуб
- Групп компанийн ажилтнууд руу чиглэсэн идэвхжүүлэлтийн арга хэмжээ
- Ажиллах салбар: Шингэн хүнсний борлуулалт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.