Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Касс үнэт зүйлсийн албанд НЯРАВ ТООЛОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүргүүд:

 

  • Бэлэн мөнгийг “Кассын үйл ажилллагааны журам “-ын дагуу нэг бүрчлэн тоолж ялгаж цэгцлэн ахлах няравт хүлээлгэн өгөх бөгөөд тооллогын явцад зөрчил илэрвэл мөнгөний хянагчид мэдэгдэж баталгаажуулах
  • Салбар нэгж болон харилцагч байгууллагын орлогыг тоолж дууссаны дараа баримтыг үнэн зөв бүрэн гүйцэд засваргүй бөглөн ахлах няравт хүлээлгэн өгөх
  • Монголбанкнаас татсан зузаатгал болон тушаах мөнгийг бэлтгэж гаргахад шаардлагатай үед холбогдох ажилтантай хамтран оролцох
  • Салбар, тооцооны төвүүд, КҮЗА-тай шууд харьцдаг нэгжүүдэд КҮЗА-т ирүүлэх мөнгөний ялгалт, эмх цэгц, багц, боодлыг зөв боловсруулах арга ажиллагааг хэвшүүлэхэд удирдах ажилтантай хамтран ажиллах
  • Ажлын ачаалал, тухайн үеийн ажлын зохион байгуулалтын онцлогоос хамааран бусад ажилтны үүргийг хавсран гүйцэтгэх
  • Өрөөний камер ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, хэвийн ажиллагаатай байлгахыг шаардах

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

 

  • Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн  чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн  эзэмшсэн
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Төгрөг, валютын нууцлалтын талаар тодорхой мэдлэгтэй
  • Бие даасан, бусдын нөлөөнд автахгүй байх чадвартай
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай,  идэвх санаачилгатай, нягт нямбай
  • Харилцааны өндөр соёлтой
  • Ажлын ачаалал даах чадвартай

 

 Зан төлөвийн шаардлага:

  • Шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Эерэг, бусаддтай нээлттэй харилцаа холбоо үүсгэн ажиллах чадвартай;
  • Тууштай, сурч хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
  • Мэргэжлийн, ёс зүйтэй;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.12.05-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон -р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-11-28 17:04

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.