Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга

5,000,000 - 6,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Санхүүгийн дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хянах, гүйцэтгэлтэй харьцуулах
  • Санхүүжилтийн эх үүсвэр татах
  • Санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцах
  • Санхүүгийн хэрэгсэл ашиглан эрсдэлийн удирдлагыг сайжруулах
  • Санхүү менежментийн 4-5 хүнтэй багийг удирдан зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, бизнесийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу талтай
  • Санхүүгийн модель болосвруулах, анализ хийх чадвартай
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Хувьцаат компани, групп компанид эсвэл big data-тай ажилладаг байсан бол давуу тал
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

Яагаад Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК вэ?

  • Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү?Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
  • Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
  • Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
  • 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.

Яагаад манай Санхүүгийн баг вэ?

  • Нягтлан бодох бүртгэл, татвар болон Санхүүгийн менежментийн чиглэлээр практик дээр дагалдах, суралцах, өөрийн мэдлэг чадвараа өдөр бүр бүрэн ашиглах өргөн боломж
  • Дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй байсан ч суралцаад, ажиллах боломж
  • Хувьцаат компани учраас compliance тал дээр мэргэших боломж  
  • Хөрөнгө босгох, олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах, урт хугацааны төлөвлөгөө болосвруулах зэрэг ажлуудад оролцон өөрийн мэдлэг чадвар, хувь нэмрээ оруулах боломж
  • Big data -нд суурилсан анализ хийх чадвараа хөгжүүлэх боломж /BI сурах боломж/
  • Маш олон дэлгүүрийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахын тулд IT систем хөгжүүлэлт, автоматжуулалтыг дэмжиж ажилладаг хамт олон учраас систем хөгжүүлэлтийн шинэ төслүүдэд оролцон ажиллах, суралцах боломж
  • Компани дотор санхүү суурьтай мэргэжилтэн ажиллах боломжтой олон ажлын байр байдаг учраас Санхүүгийн газраас ажлын гараагаа эхлэн хөндлөн чиглэлд шилжин ажиллах боломж

Эерэг, найрсаг уур амьсгалыг бүрдүүлж чадсан үе тэнгийн залуучуудаас бүрдсэн баг таныг эгнээндээ баяртайгаар хүлээж авна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80185881

Зар нийтэлсэн огноо

2024-02-05 14:37

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Программ хөгжүүлэгч BackendАриг Банк
2024-02-23
Тооцооны нягтлан бодогчТайёо Таун Корпораци ХХК
2024-02-27
Тооцооны нягтлан бодогч /МЭНКАЙ ТРАНС ХХК/Ммк ХХК
2024-02-29
Салбар хариуцсан ахлах менежерИнвескор ББСБ ХК
2024-02-16
Хангамжийн нярав ажилд авнаСутайн буянт ХХК
2024-03-02
НОМИНАЛ ДАНС ХАРИУЦСАН МЕНЕЖЕРТи ди би секьюритис ҮЦК ХХК
2024-02-27
НяравЭНТИМО ЛАЙН ХХК
2024-02-28
ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ХӨРГӨЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕРХасбанк
2024-02-14
Санхүүч/ Нягтлан бодогч Вертмон Пропертис ХХКМонкон Групп ХХК
2024-02-29
Хөрөнгө хангамж, хяналтын няравНомин Холдинг ХХК
2024-02-23
Эдийн засагчЮмэко
2024-02-02
Хуулийн мэргэжилтэн /Тусгай актив хариуцсан/POCKET
2024-02-21
Ерөнхий нягтлан бодогчБлү Стайл Си Энд Жи ХХК
2024-02-26
Тооцооны нягтлан бодогчАстра Групп
2024-02-29
Ахлах нягтлан бодогч Вертмон Пропертис ХХКМонкон Групп ХХК
2024-02-02
НЯГТЛАН БОДОГЧПрофесионалсаплай сервис ХХК
2024-02-05
Тооцооны нягтлан бодогчТөгс нүүдэл
2024-02-28
Системийн чанар баталгаажуулагчНомин Холдинг ХХК
2024-02-08
НЯГТЛАН БОДОГЧ/ШИНЖЭЭЧБодь Интернэшнл ХХК
2024-02-13
ТеллерАриг Банк
2024-02-20

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.