Хайгуулын Геологич /ТҮР ГЭРЭЭТ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Тeрра Энержи ХХК өөрийн хэд хэдэн уурхайн үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэн, хөгжүүлэх үүднээс Хайгуулын Геологич сонгон шалгаруулж ажилд авна.
- Тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэж байгаа хээрийн судалгааны ажилд биечлэн оролцох
- Өрмийн дээжний бичиглэл болон дээжлэлт хийж боловсруулах,
- Хайгуулын ажилд хяналт тавих удирдлагаар хангаж ажиллах
- Шаардлагатай тохиолдолд өдөр, шөнийн ээлжээр ажиллана
- Лабораторт дээж шинжлүүлэх зорилгоор сувгийн хана болон цооногоос дээжлэлт хийх
- Хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан боловсруулж хэрэгжүүлэхэд багийн бүх гишүүдтэй хамтран ажиллах.
- Геологийн модель шинэчлэх
- Мөн ажлын байрны тодорхойлтонд заасан бусад ажил үүрэгийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геологийн чиглэлээр их сургууль төгссөн байх
- Эрэл хайгуулын үе шатанд 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Нүүрсний чанарын талаар мэдлэгтэй
- Монгол улсын жолооны В ангилалын үнэмлэхтэй байх
- Мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх (Minex, Mapinfo болон бусад)
- Бичиг баримт болон хайгуулын жилийн тайлан төлөвлөгөө байсан байх мөн нөөцийн тайлан бичиж батлуулж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байх
- Англи хэлнээс дунд болон дундаас дээш мэдлэгтэй байх
- Уурхайн талбайд ростероор ажиллах
Нэмэлт мэдээлэл
Нэмэлт мэдээлэл
Ажил горилогчийн анкетийг 10 сарын 5 -ны өдрийг хүртэл хүлээж авна.
Холбоо барих, анкет хүлээж авах хаяг:
- УБ хот Төв Оффис: СБ дүүрэг, 1-р хороо, Нарны зам-91, замын цагдаагийн зүүн талд Санроуд Барилга 6 давхарт Утас: 75750915 /ажлын өдрүүдэд 8-17 цагийн хооронд анкет хүлээж авна/
- БНУ уурхай: Уурхайн оффис: утас: 75752915
- И-мэйл:
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.