“ЭРИН СИСТЕМС“ ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Монголын программ хангамжийн салбарт, тэр дундаа байгууллагын мэдээллийн системийн чиглэлд (Enterprise Software Development) өөрийн хувь нэмрийг оруулж, дэлхийн мэдээллийн технологийн шинэ ололт, тэргүүн туршлагыг ашиглан, дэвшилтэт шинэ эриний системийг бүтээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон Герман улсын ижил төстэй компаниудтай урт хугацаанд хамтран ажиллаж тэдгээрээс суралцаж, хуримтлуулсан мэдлэг, туршлага, Монгол инженерүүдийн уран ухаан, идэвх санаачилга, манлайлалд тулгуурлан, дээрх зорилгод хүрч, олон улсын программ хангамжийн шилдэг компаниудаас дутахааргүй Монголдоо жишиг болохуйц мэргэжлийн компани болохоор хичээн ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлд "Outsourcing", "Программ хангамжийн хөгжүүлэлт" орох ба бид цаашид манай компанид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, шинэ технологийг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэн технологит суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх эрмэлзэлтэй залуусаар хамт олноо өргөтгөхөөр программ хангамжийн бүтээгдэхүүний менежер хайж байна.
ТА суралцаж, хөгжиж, манлайлж байвал БИД хамтдаа хөгжиж, дэвших нь гарцаагүй гэсэн зарчимд үндэслэсэн, нээлттэй, хариуцлагатай, удирдлагын хавтгай соёлыг эрхэмлэгч байгууллагын гишүүн болж орчин үеийн арга, технологиуд болох User Experience Design, Usability, Agile Development, Scrum, UI, Software Product Development зэргийг ашиглан Enterprise Applications загварчлах, хөгжүүлэх болно.
ТА хөгжих, шинэ зүйл суралцахад өөрийгөө дайчлан аливаад судалгаа аналитик, логик сэтгэлгээтэй, эмх цэгцтэй, өөриймсөг хандаж биднийг урайлан дуудах, бидэнд үлгэрлэх, бидэнтэй хамтрах эерэг хандлагыг байнга үзүүлж биднийг хамтдаа хөгжүүлэх болно.
ТАНЫ ДАВУУ ТАЛ:
Хэрвээ ТАНД дээрх нөхцөлүүд таалагдаж байвал бидэнд ажиллаж байсан төсөл, хөтөлбөр, сургалт, туршлагын талаарх мэдээллийг CV дээрээ дэлгэрэнгүй тусгаж явуулна уу.
ТА ажлын арвин туршлагагүй ч дээрх үндсэн шаардлагыг хангаж байвал бид таныг сурган авч сонирхолтой ажлын талбар, нөхөрсөг, бүтээлч хамт олон, ихийг сурч мэдэх боломжийг санал болгож байна.
Холбоо (CV), хэзээнээс ажиллаж эхэлж чадах болон сард авахыг хүсэж буй цалингийн талаарх мэдээллээ бичиж ирүүлнэ үү.