Үйлдвэрийн засварын хэсэгт Тосолгоочин
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ээлжийн мастерын наряд, зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл гэмтлийг оношилж засварлах, төлөвлөгөөт засвар үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх;
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн тосолгоог хуваарийн дагуу хийж гүйцэтгэх;
- Тос тосолгооны бэлэн байдлыг хангах;
- Ажлын байрны эмх цэгц болон цэвэрлэгээг тогтмол хийх;
- "Бороогоулд" ХХК-ийн хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжил ур чадвар
- Тусгай дунд боловсролтой, МЭСҮТ, коллеж, дээд боловсролтой байж болно;
- Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан дадлага, туршлагатай байх;
Ур чадвар
- Монгол улсын жолооны B болон бусад ангилалтай байвал давуу тал болно;
- Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник, мэргэжлийн сургууль, курс төгссөн байх;
- Техник сэтгэлгээтэй, гарын үр дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгслүүд ашиглах ур чадвартай байх;
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.