Үндсэн хувилбар

Нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйл ажиллагааны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөх, мэдээллийн бүрдүүлэлтийг хянах, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөгөөг зардлын зүйл, нэр төрлөөр төлөвлөн батлуулах, сар, улирал, жилийн тайлан мэдээ гаргах, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах.

  • Байгууллагын үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн орлого, зарлагын бүрдүүлэлт, гүйлгээнүүдийг хөтлөх.
  • Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө болон машин эд хогшлын бүртгэл хөтлөх.
  • Байгууллагын санхүүгийн байдлын тайлан балансыг СТОУС-ын дагуу, татварын тайланг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хөтлөх, бүрдүүлэх, хянах.
  • Байгууллагын хөрөнгө түүний эх үүсвэр мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөж тайлан тэнцэл, мэдээ, судалгааг гаргах.
  • Удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах.
  • Байгууллагын үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн орлого, зарлагын анхан шатны бүрдүүлэлтийг хийх, орлого, зарлагын гүйлгээ хийх, банкны хуулгыг авч үлдэгдлийг шалган цэгцэлж компьютерт оруулах, санхүүгийн тайлан, судалгаа гаргах, баримт үдэж, цэгцлэх.
  • Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө болон машин эд хогшил бусад хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тооллого хийж, үр дүнг тооцох, захиргааны зардал, туслах үйл ажиллагааны тооцоог бодож олгох, хянах.
  • Байгууллагын санхүүгийн тайлан балансыг хугацаанд нь гаргах, анхан шатны бүртгэлийг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл гаргах, санхүү, нягтлан бодох, бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, нийгмийн даатгалын тооцоог хийж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулах.
  • Байгууллагын хөрөнгө түүний эх үүсвэр болон ажиллагааны үр дүнг тооцох, мөнгөн хөрөнгийн хөдлөл, жижиг мөнгөн сангийн бүртгэлийг хөтлөх, мөнгөн хөрөнгийн тайлан тэнцэл, мэдээ, судалгааг гаргах.
  • Байгууллагын ажилчдын цалинг зохих журмын дагуу бодож олгох, холбогдох байгууллагуудтай тогтмол болон хувьсах зардлын тооцоог хийх.
  • Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, олон улсын стандартад нийцүүлэн бүртгэх, санхүүгийн тайланг гаргаж байгууллагын удирдлагад тайлагнах.
  • Татвар, нийгмийн даатгал болон холбогдох аудит, санхүүгийн байгууллагад мэдээ, тайлан гаргаж өгөх, хянуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

- Нягтлан бодох, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Компьютерийн хэрэглээний бүх программыг эзэмшсэн байх.Сүүлийн үеийн дэвшилтэт

- Программ хангамж, техник технологи, мэдээллийн орчинд ажиллах чадвартай, тэвчээртэй тогвортой, ажил хэрэгч, хариуцлагатай, үнэнч шудрага

- Орос эсвэл англи хэлний мэдлэгтэй

Бизнетворк Академи-д дараах шалгалтуудыг өгсөн бол давуу тал болно
Үүнд:

  • Англи хэл
  • Microsoft Word
  • Microsoft Excel
  • Хурдан бичих

Нэмэлт мэдээлэл

Төмөр замын төлбөр тооцооны талаар мэдлэгтэй бол давуу тал болно

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баянгол Дүүрэг, 8-р хороо TAF бьюлдинг, 405 тоот, Улаанбаатар, Монгол
Утас89002999, 99060522

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-11-19 13:12

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН КОРПОРАЦИ. 2000-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.