Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Систем хөгжүүлэгч

4,000,000 - 5,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй.

Систем хөгжүүлэгчийн хувьд та компанийн хэмжээний системүүд дээр бүтээгдэхүүний менежерүүдийн гаргасан шаардлагын дагуу өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийх чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн компанийн системүүдтэй холбоо хамааралтай ажиллаж байгаа бусад систем, мэдээллийн сангийн холболтын хэвийн ажиллагааг хангаж ажиллах юм.

сонгон шалгаруулалтыг үр дүнтэй байх стратегийг боловсруулан хэрэгжүүлэх болно.

Хийх ажил үүрэг:

  • Компанийн хэмжээний системүүд дээр бүтээгдэхүүний менежерүүдийн гаргасан шаардлагын дагуу өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийх
  • Системүүдтэй холбоо хамааралтай ажиллаж байгаа бусад систем, мэдээллийн сангийн холболтын хэвийн ажиллагааг хангах
  • Дотооддоо хийхээр төлөвлөсөн шинэ системүүдийн хөгжүүлэлтийг хийж хэвийн ажиллагааг хангах, засвар, нэмэлт өөрчлөлтүүдийг хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Django Python framework дээр 2-оос доошгүй жил ажилласан, ахисан түвшиний ур чадвар
  • JQuery дээр ажиллах чадвартай
  • React, HTML, CSS ахисан түвшний мэдлэгтэй
  • Windows, Linux Server тэй ажиллах ур чадвар cross-platform, multiplatform software,
  • REST API болон Microservices архитектурын мэдлэгтэй,
  • SQL болон NoSQL өгөдлийн сангийн технологитой ажиллах туршлага сайн байх,
  • LS Retail & Dynamics Nav системтэй ажиллах ур чадвар,
  • Data warehouse, data lake house шийдэл нэвтүүлж, ажиллаж байсан бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?

  • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
  • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
  • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
  • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
  • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.

Яагаад манай Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн баг вэ?

  • Олон улсын түвшний стандартыг Монголдоо нэвтрүүлж буй нийтэч, эрч хүчтэй залуусаас бүрдсэн баг.
  • Манай багт нэгдсэнээр 300 гаруй салбар дэлгүүр, 3000 гаруй ажилтантай Монголдоо анхдагч ая тухай сүлжээ дэлгүүрийн үйлчилгээ, үйл ажиллагааны цөм, хөдөлгөх хүч болсон мэдээллийн технологийн шийдлүүдтэй танилцаж, хамтаа өсөн хөгжих болно.
  • Та бидний нэг болсноор зөвхөн мэдээллийн технологи биш борлуулалт, худалдаа, үйлчилгээ, тээвэр логистик зэрэг олон салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуримтлуулан өөрийн нэрийн хуудас болохуйц шинэ шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлэх өргөн боломжтой.
  • IT багийн нийтлэг дүр төрх дүмбийж дэлгэц ширтсэн nerd-үүд байдаг бол бид огт өөр, инээж хөгжилдөж, ажлаа аль болох жаргаж хийдэг.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80185881

Зар нийтэлсэн огноо

2024-06-21 11:53

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХЯНАЛТЫН АЖИЛТАН /GOOD PRICE MARKET/Үлэмж ХХК
2024-07-19
АВТОМАШИНЫ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХМСМ Групп ХХК
2024-07-03
Хангамжийн нярав ажилд авна /Эрэгтэй/Интер Шарм клиник
2024-07-01
Худалдааны төлөөлөгчТАЭ
2024-07-01
Гадаад худалдааны мэргэжилтэнГрөүвсаплай ХХК
2024-07-03
ТЕНДЕРИЙН МЭРГЭЖИЛТЭНРосторг ХХК
2024-06-20
АЧИГЧ-ТУСЛАХ АЖИЛТАНО'реш супермаркет
2024-07-16
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХЯлгуун Аксесорис
2024-07-17
Худалдааны зөвлөх /үндсэн цалин+борлуулалтын хувь/Тэнгэр Алтай Трейд ХХК
2024-07-02
Гоо сайхны дэлгүүрт худалдааны зөвлөх ажилд авнаАЖИЛА БЬЮТИ
2024-07-03
МЕРЧИНДАЙЗЕР -/Бараа өрөлтийн ажилтан/ ХҮНСНано Интернэйшнл ХХК
2024-07-19
ОРЛОГЫН НЯРАВМиний Дэлгүүр ХХК
2024-07-19
Борлуулалтын менежер (Хаус төсөл )Астра Групп
2024-06-19
Худалдааны зөвлөхСМАРТ АЙ ДИ БИ ЭМ ГРУПП ХХК
2024-07-03
ТҮГЭЭГЧСод Монгол Групп
2024-07-04
БОРЛУУЛАГЧ /шууд борлуулалт/Грийн Трейд ХХК
2024-06-29
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР /Вэб хөгжүүлэлт/Үлэмж ХХК
2024-07-01
ТүгээгчЭМ ЖЭЙ ПАРТНЕРС ХХК
2024-07-02
ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧБрикланд ХХК
2024-07-02
ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕРМиний Дэлгүүр ХХК
2024-07-19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.