БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР / MENU Хөгжүүлэ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүний менежментийг хэрэгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх
- Менюны бүтэц, зохион байгуулалтыг хийх
- Зах зээлд байгаа шинэ чиг хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээг судлах
- Бүтээгдэхүүний амт, дизайны талаар санал, шүүмжлэл авах
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргээр ажиллана;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний технологи, Бизнесс удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн;
- Бүтээгдэхүүний орц найрлага, хүнсний технологийн мэдлэгтэй;
- Судалгаа хийх, анализ хийх чадвартай
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологич эсвэл төслийн удирдлагын чиглэлээр 1-с дээш жид ажиллаж байсан;
- Багийн ажилд хамтран ажиллах, удирдах чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Шинийг санаачлах, инновацийн шийдэл гаргах чадвартай
- Англи хэл эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.