Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж М-плаза 11 давхар, Монос Группийн байр

Эмч төлөөлөгч/Грийн Гэйт Интернэйшнл ХХК/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Анагаахын ухааны мэдлэгтээ тулгуурлан эмчилгээний гоо сайхны болон үс арчилгааний бүтээгдэхүүн, эрүүл организ хүнс, хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүний сургалт, сурталчилгааг хийх
  2. Бүтээгдэхүүний контент хийх
  3. Борлуулалтын идэвхижүүлэлттэй холбоотой маркетингийн ажлуудыг хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Хүний их эмч, хоол зүйчээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Англи хэлний дундаас дээш түвшний мэргэжилтэй
  3. Багаар болон бие даан ажиллах чадвартай
  4. Илтгэх тайлагнах ур чадвартай
  5. Хичээнгүй, хариуцлагатай, эерэг харилцаатай эмэгтэй

Нэмэлт мэдээлэл

Монголын хамгийн том эмийн сангийн сүлжээг эзэмшигч Монос Улаанбаатар ХХК 2013 оноос эхлэн Монголын иргэд хэрэглэгчдэд олон улсын чанар стандартын шалгуурыг хангасан үндэстэн дамнасан брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан ирсэн. Ингэхдээ Монос группийн эрхэм зорилгод тулгуурлан эрүүл мэндэд хамгийн өндөр ач тустай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорин ажилласан. Улмаар манай импортын брэндүүд чанар аюулгүй байдлаараа Монголын хэрэглэгчдэд төдийгүй Эрүүл мэндийн байгууллагуудад сайшаагдан импортын бизнес маань жилээс жилд өргөжин тэлсээр 2018 онд импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийг байгуулан Монос группийн залуухан компаниудын нэг болон өрх тусгаарлан гарсан билээ.

Одоогоор эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний нийт 23 брэндийг 10 гаруй улсаас оруулан ирж Монос эмийн сан, томоохон сүлжээ дэлгүүрүүд болон эмнэлгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Цаашид үйл ажиллагаагаа тэлэн, боловсон хүчнээ улам чадваржуулж Монгол улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүртээмжтэй түгээж, эрүүл саруул, аз жаргалтай ирээдүйг хамтдаа цогцлоон ажиллахаар зорьж байгаа компанийн нэг болохыг урьж байна.

Ажлын газрын байршил: Чингэлтэй дүүрэг Pearl Tower А хаалга 13 давхар

Утас: 99132413, 77130101

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

Утас77130101, 88021523

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-06-22 14:08

Энэ салбарын бусад зарууд

  1. ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ ажилд авна - GOOD PRICEҮлэмж ХХК
  2. Хүний нөөцийн менежерВивека Викториа ХХК
  3. МЕРЧИНДАЙЗЕР-БАРАА ӨРӨЛТИЙН АЖИЛТАН /ЭМЭГТЭЙ/Нано Интернэйшнл ХХК
  4. БОРЛУУЛАЛТЫН ЖОЛООЧГрийн Групп
  5. Худалдааны зөвлөхСаксид ХХК
  6. Distribution ManagerГлобал Нэгдэл ХХК
  7. ИМПОРТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРЭм си ди эс эф ХХК
  8. Худалдааны зөвлөх /ДАРХАН хотод ажиллах/Сайн Интернэшнл ХХК
  9. ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ ажилд авна - GOOD PRICEҮлэмж ХХК
  10. Худалдааны төлөөлөгчМеркури Дистрибьюшн ХХК
  11. Худалдааны төлөөлөгч/менежерНью Гоби Стар
  12. БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРЮнигаз ХХК
  13. АЖ АХУЙН АЖИЛТАНҮлэмж ХХК
  14. Ачигч, туслах ажилтан авна.Амтат цамхаг ХХК
  15. Худалдааны төлөөлөгч/борлуулагч /Сайншанд салбар/SRT Group
  16. Хяналтын мэргэжилтэнВитафит Групп
  17. Маркетинг борлуулалтын менежерТэнгэр ХХК
  18. Борлуулалтын ахлах мэргэжилтэнАй Стандарт Спортс Менежмент
  19. ТүгээгчОнлайн дистрибюшн ХХК
  20. БЭЛТГЭГЧ /АЧИГЧ/Миний Дэлгүүр ХХК
© Монос Групп. 1990-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.