Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

ХМТ-Д МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг , ажлын байрны зорилго: ХААН банкны харилцагчийн мэдээллийн төв 18001917-д хандсан харилцагчдад тогтоосон стандартын дагуу мэдээлэл лавлагаа, зөвлөгөө өгөх, харилцагчдаас ирсэн санал хүсэлтийг хүлээн авч зохих түвшинд шийдвэрлүүлэх, улмаар харилцагчдын сэтгэл ханамжийг өндөр байлгахад ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Үндсэн шаардлага:

 

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн;
  • Харилцагчийг сонсох, ойлгох болон харилцааны өндөр ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай;
  • Цаашид банкинд өсөж дэвших хүсэлтэй;
  • Үүрэн холбооны байгууллагад оператор болон бусад банк санхүү, үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи, Орос, Солонгос, Хятад аль нэг хэлтэй байх;
  • Ээлжийн цагийн хуваариар ажиллах боломжтой;
  • Чих, хамар хоолойн эрүүл мэндийн асуудалгүй байх;
  • Ярианы чадвар сайтай, ойлгомжтой тод үг хэллэгтэй;

 

 

Зан төлөвийн шаардлага:

 

  • Харилцагчийн хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэх чадвартай;
  • Ёс зүйтэй, шударга, сахилга баттай;
  • Бусдыг хүндэлж, хариуцлагаа ухамсарладаг;
  • Хамтын зорилгыг эрхэмлэдэг;
  • Өөрийгөө зоригжуулж сэдэлжүүлдэг;
  • Шинэ зүйлийг хурдан суралцах, өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай байх;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.12.05-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон -р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЦагийн
Цалин600,000 - 800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-11-28 17:24

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.