Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хаан Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Өвөрхангай салбар, Гучин-Ус тооцооны төвт Тооцооны төвийн менежер

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

-Монгол Улсын хууль тогтоомж, ХААН Банкны дотоод хэм, хэмжээ (бодлого, дүрэм, журам зэрэг зохицуулалтын баримт бичиг, тушаал, шийдвэр, санамж, зөвлөмж зэрэг үүгээр хязгаарлагдахгүй)-г дагаж мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавин, шаардлагатай тохиолдолд Банкны холбогдох журмуудад өөрчлөлт оруулах саналаа холбогдох газар, албадад тавьж шийдвэрлүүлэх;
-Ажил үүргийн хүрээнд банканд учирсан, учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар мэдээлэх, хяналт тавих;
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монгол банкны холбогдох журам, дүрэм, заавар, эрх зүйн баримт бичиг, ХААН Банкны Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн эсрэг баримтлах бодлого, түүнд нийцүүлэн гаргасан Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмыг чанд мөрдөн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих;
-ХААН Банкны стратеги, зорилго болон "Тогтвортой хөгжлийн бодлого"-ыг мөрдлөг болгон ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын байранд хэрэгжүүлэх, банкны БОНЗ-ын тайлагналд дата мэдээллээр хангах, хяналт тавих;
-"ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын бодлого", "ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын технологийн бодлого", "ХААН Банкны нууцын журам", "Нууцын гэрээ", МАБ-ын үүрэг хариуцлагын журам"-ыг мөрдлөг болгон ажиллах;
-Харилцагч нарт банкны зээл болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, санхүүгийн зөвлөгөө өгөх, борлуулах. Банкны эрх ашиг, ёс зүйг өндөрт тавьж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага
  • Банк санхүүгийн байгууллагад 1-с доошгүй жил ажилласан байх
  • Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны бизнес, зээлийн үйл ажиллагааны талаар бүрэн мэдлэгтэй
  • Борлуулалтын арга техник эзэмшсэн, танилцуулах, илтгэх, сургалт хийх ур чадвартай.
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
Нэмэлт шаардлага
  • МАБайдал, эрсдэлийн удирдлагын талаар бүрэн ойлголттой, нэгжийн үйлажиллагаанд тусган хэрэгжүүлэх чадвартай
  • Монгол Улсын хууль, эрх зүйн мэдлэгтэй
  • Тооцооны төвийн бизнесийн талаар бүрэн мэдлэгтэй
  • Хяналтын тогтолцоог боловсронгуй болгож өндөр түвшинд удирдан ажиллах чадвартай
  • Цахим орчинд ажиллах чадвартай
Зан төлвийн шаардлага
  • Ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай
  • Бие даасан бусдаас хараат бус шийдвэр гаргах чадвартай
  • Идэвх санаачлагатай, үлгэр дуурайлал болохуйц ажиллах чадвартай
  • Тайлан мэдээ, бичиг баримт, журам заавар боловсруулах чадвартай
  • Удирдан зохион байгуулах, баг бүрэлдэхүүнээ чиглүүлэн сэдэлжүүлэх чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, эерэг зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.11.25-ны өдрийг дуустал;Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.

Бусад

БайршилӨвөрхангай аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас7515 3333

Зар нийтэлсэн огноо

2024-11-20 13:28

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Агуулахын нярав /Сонсголон/Нисээч Интернэшнл ХХК
2024-12-09
НЯГТЛАН БОДОГЧROYAL ROAD LLC
2024-12-02
Нягтлан бодогч /Агуулахын бараа материалАмуулай ХХК
2024-12-06
Нярав ажилд авнаМ Жи Си Стар Групп ХХК
2024-11-18
Мөнгөн хөрөнгө, тайлангийн ахлах нягтлан бодогчШоппи ХХК
2024-12-02
Эдийн засагч/Нью Прогресс групп ХХК/Ньюпрогресс Групп ХХК
2024-12-04
Ерөнхий нягтлан бодогчМилленниум плаза
2024-12-11
Дижитал салбарын зээлийн ажилтан (Сити товер)Нэткапитал санхүүгийн корпораци
2024-11-14
Зээлийн эрсдэл, үнэлгээний менежерНомин Холдинг ХХК
2024-11-21
Тооцооны нягтлан бодогч /Шинэ төгсөгч/www.market.mn
2024-11-25
Нягтлан бодогч"Амгалан Ложистик" ХХК
2024-11-22
Эрсдэлийн мэргэжилтэн“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК
2024-12-13
Тооцооны нягтлан бодогчБайгал Хаус ХХК
2024-12-05
Зээлийн эдийн засагчТранскапитал
2024-12-12
ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧТи ди би секьюритис ҮЦК ХХК
2024-12-11
МӨНГӨ ТООЛОГЧТөрийн банк
2024-12-10
ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧАодэ ХХК
2024-12-04
Корпорэйт менежерГоломт Банк
2024-12-06
Нягтлан бодогчОакс экспресс монголиа ХХК
2024-12-09
АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧРичвелл Инженеринг ХХК
2024-11-19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.