ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /АНГЛИ ХЭЛТЭЙ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хяналт шалгалтын мэргэжилтнүүдийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийхээс гадна холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж, шаардлагатай судалгааг гаргаж дүгнэлт хийх, удирдлагыг мэдээллээр хангах.
- Компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэд хараат бус хяналт хийж ажиллах.
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилтнуудын тушаал шийдвэр боловсруулах, батлуулах, гэрээ байгуулах танилцуулах.
- Хөдөлмөрийн харилцаанд хамаарах бүх харилцаа холбоотой асуудалд дүн шинжилгээ хийж, удирдлагад танилцуулах, мэргэжлийн байр сууриар ажиллах.
- Ажилтнуудын сургалт хөгжил, идэвхжүүлэлт, дасан зохицох ажлыг зохион байгуулах чадвартай байхаас гадна багийн соёлыг хөгжүүлэх, хүний нөөцийн тогтвор суурьшилтай байдалд анхаарч ажиллах.
- Шууд удирдлага болон чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах өндөр чадвартай.
- Гадаад ажилтануудтай мэргэжлийн түвшинд хамтын ажиллагаа үзүүлэх ур чадвартай байх.
- Асуудалд мэргэжлийн байр сууриар зохицуулалт хийж ажиллах чадвартай байх.
- Ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн дагуу ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Англи хэлний ахисан түвшний мэдлэг ур чадвартай.
- Хүний нөөцийн мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай.
- Бүх төрлийн оффисын программ дээр ажиллах чадвартай, мэргэжлийн болон албан харилцааны ёс зүйтэй.
- Багаар ажиллах чадвартай, шинэ зүйлд санал санаачлагатай ханддаг, эерэг хандлагатай.
- Хүний нөөцийн бүх функц дээр ажиллаж байсан туршлагатай.
- Уул уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно.
- Хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг байхаас гадна хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байх.
- Харилцааны өндөр ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин байх.
Нэмэлт мэдээлэл
Мэргэжлийн туршлагатай байхаас гадна Гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.