Ажлын байрны зорилго:
- Гадаад, дотоод аялалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах, гадаад дотоодын зах зээлд борлуулах, гадаад дотоодын хамтрагч байгууллагууд болон үйлчлүүлэгчидтэй харилцах, борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлэх.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Аялалыг төлөвлөх, хөтөлбөр зохиох, батлуулах, зохион байгуулах
2. Гадаад, дотоодын аялалын байгууллагуудтай холбоо тогтоох, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх
3. Аялалын бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудын (зочид буудал, жуулчны бааз, ресторан, үзмэр, тээвэр гэх мэт) хамтын ажиллагааг зохицуулах, гэрээ хэлэлцээр хийх
4. Аялалын гэрээт ажиллагсадтай (аялалын хөтөч, жолооч) гэрээ байгуулан, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих
5. Аялалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх
6. Компанийн аялалын бүтээгдэхүүний борлуулалтыг байнга нэмэгдүүлэх, борлуулалтын шинэ сувгуудыг судлах, бий болгох
7. Аялалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой судалгаа хийх, бичиг баримтуудыг цэгцлэх, файлуудыг журмын дагуу хадгалах
Аялал жуулчлалын менежмент, англи хэлний орчуулагч мэргэжилтэй.
Аялалын менежерээр 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай
Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
Зөв, эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай
Хариуцлагатай, бие даан ажиллах чадвартай,
Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн байх
Англи хэлний яриа, бичгийн өндөр ур чадвартай
БСБ Сервис ХХК-ийн охин компани Жаргал Экспедишн ХХК шинэ байгууллагдаж байгаа компанид анхдагч ажилтан болох боломж таньд байна.
Цалин 1,800,000 төгрөгөөс дээш /ажлын туршлага дээр үндэслэн тохиролцоно/
Гадаадад аялал жуулчлал, бизнесийн удирдлагын чиглэлээр сургууль төгссөн бол давуу тал болно.
Манай байгууллагыг сонгож CV-гээ илгээсэнд баярлалаа.
Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой ажлын 3 хоногийн дотор эргэж холбоо барина.