Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Байгууллагын банкны газарт ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:

Байгууллагын Банкны газарт зорилтот зах зээлээс идэвхитэй үйлчлүүлэх харилцагч татах замаар ХААН банкны том ААН, байгууллагуудын зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, чанартай зээлийн болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн багц бүрдүүлэх, багцыг тогтмол өсгөх, харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цогц байдлаар хүргэх, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино. 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Ерөнхий шаардлага:

  • Гадаадад болон МУ-ын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Банкинд зээлийн үйл ажиллагааны чиглэл болон харилцагчтай харилцан ажиллаж байсан 1-ээс дээш жилийн туршлагатай;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

 

Нэмэлт шаардлага:

  • Банкны үйл ажиллагааны талаар бүрэн мэдлэгтэй;
  • Бизнес хөгжүүлэх, зохион байгуулах өндөр ур чадвартай;
  • Харилцагчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, санхүүгийн зөвлөлгөө өгөх ур чадвартай;
  • Борлуулалтын техникийг өндөр түвшинд эзэмшсэн, түүнийгээ байнга хөгжүүлэх ур чадвартай;
  • Зах зээл, бизнесийн орчныг сонирхон судладаг, энэ талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Санхүүгийн мэдээлэл, тайлан шинжилгээнд анализ хийж, үр ашигтай бизнесийн стратеги боловсруулах, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
  • Монгол Улсын банк санхүү, бизнесийн орчны хууль эрх зүйн талаар зохих мэдлэгтэй;
  • Албан харилцааны ёс зүй, бизнесийн ёс зүйд суралцсан байх;

 

Зан төлөвийн шаардлага:

  • Аливаа асуудлын зөв шийдлийг эрэлхийлэн, байнга сайжруулахад санаачлагатай бүтээлчээр хандаж, хамт олноо манлайлдаг;
  • Зөрчилдөөнийг эерэгээр шийдвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх ур чадвартай;
  • Албан харилцааны ёс зүй, бизнесийн ёс зүйд суралцсан байх;
  • Багаар болон бие даан идэвхи санаачлагатай ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ажлын ачаалал даах, шинэлэг зүйлүүдийг хурдан хугацаанд сурах чадвартай бөгөөд эрмэлзэлтэй,
  • Аливаа асуудалд дүн шинжилгээ хийн бие даасан, бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.07.21-ний  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-07-10 09:58
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-07-21 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.